20 настай Б.Мөнгөнзул Дэлхийн чансааны 88 дээр гарч ирлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 10 сарын 02

2025 онд одтой, хүчтэй, амжилтаар дүүрэн буй 20 настай Бат-Эрдэнийн Мөнгөнзул Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын чансааны 88-д дээр эрэмбэлэгдлээ.

Сар бүр шатарчдын чансааг шинэчлэн гаргадаг уламжлалтай. Өчигдөр гаргасан албан ёсны чансаагаар 2350 оноотойгоор Дэлхийн шилдэг 100-гийн дотор анх удаагаа орж ирсэн нь энэ юм.

Түүнээс өмнө эмэгтэй шатарчдаас Шилдэг 100-д Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, Д.Номин-Эрдэнэ, Т.Мөнхзул нар бичигдэж байсан бол ийнхүү аргагүй иртэй байгаа Б.Мөнгөнзул 88 дээр жагслаа.

Чансааны оноо нь 2328 байсан бол есдүгээр сард Баянхонгорт болсон УАШТ-д 11 өрөг наадахдаа 8 хожиж, 3 тэнцсэнээр 9.5 оноотой аварга болж, чансааны +22 оноо нэмжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top