Узбекистан улсын Самарканд хотноо болох Дэлхийн шатрын 46 дахь олимпиадад манай улс нээлттэй болон эмэгтэй ангилалд үндэсний шигшээ багаа оролцуулахаар болжээ. Монгол Улсын эрэгтэй болон эмэгтэй шигшээ баг энэ удаагийн олимпиадад таван тоглогчийн бүрэлдэхүүнтэй оролцох юм. Олимпиад энэ сарын 15-27-ны өдөр болох хуваарьтай байна.
Олон улсын шатрын холбооны мэдээлнээр энэ удаагийн олимпиадад нээлттэй ангилалд 208, эмэгтэй ангилалд 192 нийт 400 баг оролцохоор бүртгүүлжээ. Энэ нь тус тэмцээний дээд амжилтыг шинэчилж буй аж. Нээлттэй болон эмэгтэй ангиллаар явагдах тус тэмцээнд баг бүр үндсэн дөрвөн тоглогч, нэг нөөц тоглогчийн бүрэлдэхүүнтэй байна. Швейцар системээр нийт 11 өрөг тоглогч, багийн нийлбэр дүнгээр байр эзлэх аж.
Ташрамд сануулахад дэлхийн шатрын олимпиад нь хоёр жил тутам зохион байгуулагддаг. Дэлхийн шатрын аваргаас эхлээд өсөх ирээдүйтэй залуу шатарчид нэг багт харьяалагдан, улс орныхоо нэрийн өмнөөс оролцдог гэдгээрээ онцлогтой.

Сэтгэгдэл ( 0 )