“Дамбо” нээлтээ хийсэн даруйдаа 268.958.394 ам.долларын ашиг оллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 16

Циркийн бяцхан заан том чихнийхээ тусламжтай нисэж чаддаг гэдгийг хүмүүс мэдсэнээр улам эрсдэлтэй үзүүлбэр түүгээр хийлгэхийг хүсдэг. Харин Дамбо найзуудын хамтаар нууцлаг үнэнийг нээн илрүүлэх адал явдлын талаар өгүүлэх тус кино нь энэ оны гуравдугаар сарын 29-нд албан ёсоор АНУ-д нээлтэй хийсэн билээ. Өнөөдрийн байдлаар “Дамбо” уран сайхны кино нь "imdb" сайтад 6.6 үнэлгээтэй байгаа юм. Анх 1941 онд “Дамбо” нь хүүхэлдэйн кино хэлбэрээр үзэгчидэд хүрч байсан бол 2019 онд уран сайхны киноны төрлөөр үзэгчдэд хүрч байгаа юм. Тус киноны найруулагчаар Тим Бартон ажилласан бол гол дүрд нь Колин Фаррел, Майкл Киатон, Дэнни Девито нар хамтран тогложээ. 1941 онд “Дамбо” хүүхэлдэйн кино нь 7.3 үнэлгээтэй байсан бол энэ жил нээлтээ хийсэн уран сайхны кино нь  268.958.394 ам.долларын ашигтай ажиллаж байгаа юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top