Японы зохиолч, 1968 оны Нобелийн шагналт Ясүнари Кавабата 50 жилийн өмнөх энэ өдөр буюу 1972 оны дөрөвдүгээр сарын 16-нд энэ ертөнцийг орхин одсон билээ. Түүний уран бүтээл үндэсний уламжлалт арга барилаар туурвигдсан байдаг ч Кавабата орчин үеийн утга зохиолын шинэ элементийг зоригтой нэвтрүүлдэг хүн байлаа.
"Изүгийн бүжигчин охин", "Цасны орон", "Мянган тогоруу", "Хуучин нийслэл", “Мэйжин” зэрэг зохиолуудаараа алдаршиж, Японы зохиолчдоос анх удаа 1968 онд Нобелийн шагнал хүртсэн. Харамсалтай нь тэр 1972 онд амиа хорлосон юм. Хайртай шавь Юкио Мишимагийнхаа үхлийг даван туулж чадаагүй гэдэг.
“Хүйтэн, үгүй бол халуун ундаа л уухад сайхан. Харин бүлээн ундаа ямар ч амтгүй байдаг”
“Ан амьтанд хайртай байх нь хүссэн хүсээгүй сайн үүлдрийн амьтантай болох хүсэл төрүүлдэг. Энэ нь харгислал болон хувирдаг”
“Эргэлзээ нэг л төрсөн бол эцэс төгсгөлгүй үргэлжилдэг”
“Ямар нэг шинэ хууль гарах болгонд тэр хуулийг яаж аргалах вэ гэсэн бодол төрдөг нь хүний зан”
“Энэ ертөнцөд тогтсон дэг журам, уламжлал, зан заншлын нөлөөгөөр хүн нүгэл, буяныг ялгах чадвараа алддаг”
“Эцэг эхийн алдаа оноо үр хүүхдийнх нь гэр бүлийн амьдралын амжилт, азгүйдэл болон хувирдаг”
“Эмэгтэй хүний бие эрчүүдийг тамд хөтлөн оруулдаг”
“Үсээ хараар будлаа гээд таны амьдрал уртсахгүй”
“Талийгаачдыг мартахгүй, байнга дурсан санаад байж болохгүй. Тэгвэл чи өөрөө үхдэл болно”
“Эрчүүд араас нь гүйж эхлэхэд эмэгтэй хүнд ичих, баярлах сэтгэл зэрэг төрдөг”
“Одоогийн бүсгүйчүүд цэцэглэж амжаагүй байхдаа сургууль соёлд орж, хайран залуу насаа номын тоосонд өнгөрөөж байгаа нь харамсалтай”
Сэтгэгдэл ( 0 )