Есөн настай Б.Ундармаа охиныг эрэн хайж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 16

Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд энэ сарын 14-ний өдөр есөн настай Бибишийн Ундармаа охин алга болсон талаар манай сайт өмнө нь  мэдээлсэн. Тоглоомын талбайд тоглож байсан тэрээр тухайн өдрийн 18:00 цагаас хойш сураггүй болоод байна.

Энэ талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа А.Энхбатаас тодрууллаа.

-Алга болсон охины сураг гарсан уу?

-Охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Баг бүрэлдэхүүний хамт Жавхлант суманд ажиллалаа. Одоогоор охины сураг гараагүй байна.

-Ямар нэгэн таамаг байна уу?

-Дэвшүүлэх таамаг алга. Сэлэнгэ аймгийн нутгаас гадна хил залгаа Орхон, Дархан-Уул аймгийн цагдаагийн байгууллагатай хамтран тус аймгуудын нутагт эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна.

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумаар олон улсын чанартай автозам дайран өнгөрдөг байна. Иймд эрлийн ажиллагааны хүрээг тэлж, зэргэлдээ аймгуудын нутаг дэвсгэрт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top