Б.Ундармаа охиныг хүчирхийлсэн гэх ТААМАГ БАТЛАГДААГҮЙ гэв

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 05 сарын 07

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумаас өнгөрөгч дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Бибишийн Ундармаа гэх 9 настай охин алга болсноос хойш өнөөдөр 24 хоног өнгөрөөд байна. Өнгөрсөн хугацаанд охиныг орон даяар эрэн сурвалжилсан ба дөрөвдүгээр сарын 20-ны өдөр сэжигтэй байж болзошгүй этгээдийг илрүүлсэн ч дээрх таамаг батлагдаагүй байна.

Албаныхан эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байгаа ба өчигдрийн байдлаар Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймаг, Жавхлант сум хүртэлх төв замын хоёр талаар самналт хийжээ.

Хэргийн талаар баттай сэжүүр байхгүй гэх ба охин төөрсөн үү, бусдын гарт өртсөн үү гэдгийг тодорхой хэлэх, мэдээлэх боломжгүй гэдгийг эх сурвалж мэдээллээ.  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.126.89.179) 2019 оны 05 сарын 07

бурхан өршөөх болтугай эсэн мэнд олдоосой

0  |  0
зочин(202.126.89.179) 2019 оны 05 сарын 07

бурхан өршөөх болтугай эсэн мэнд олдоосой

0  |  0
Top