Б.Ундармаа охин хамгийн сүүлд энэ талбайд тоглож байжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 04 сарын 23

-Манай сурвалжлах баг Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд очиж, эрлийн нөхцөл байдлыг сурвалжлан, охины аав, ээжтэй уулзлаа-

Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас найман настай Д.Сэржмядаг охин сураггүй алга болсон сэтгэл эмзэглэм үйл явдал болсноос хойш олон сар өнгөрчээ. Олныг сэрдхийлгэсэн хэрэг 2017 оны арваннэгдүгээр сарын 2-нд гарсан бөгөөд энэ өдрөөс хойш охиныг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа ч одоог хүртэл сураг дуулдаагүй хэвээр.

Үнэхээр харамсалтай. Үр хүүхдээ гэрийнхээ гаднаас алдаж, тэднийгээ эргээд ирнэ гэж хүлээх сэтгэлийн зовлон энэ өдрүүдэд дахин нэг айлд иржээ. Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд одоогоос ес хоногийн өмнө буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Д.Бибишийн Ундармаа гэх есөн настай охин алга болоод өнөөдрийг хүртэл олдоогүй байна. Одоогийн байдлаар Б.Ундармаа охиныг хайх эрлийн баг хилийн орчимд ажиллаж байна. Энэ талаар бид орон нутагт очиж, нөхцөл байдлыг тодрууллаа. 

Хэрэг гардаг өдөр охины ээж гэртээ хоолоо хийж байгаад хамгийн сүүлд 18:00 цагийн орчимд түүнийг гэрийнхээ хойд талын тоглоомын талбайд тоглож байхыг харсан байна. Харин аав нь гэртээ ирээд охиноо дуудахаар очиход талбай дээр байгаагүй учир айлуудаас сураглаж, охиныг хайж эхэлжээ. Ингээд сумын цагдаагийн хэлтэст хандсанаар эрлийн ажлыг өргөн хүрээтэйгээр явуулж эхэлсэн ч одоогоор ямар нэг тодорхой сэжүүр гараагүй хэвээр байна.

Ж.ОТГОНДАЛАЙ: ХИЛИЙН ЗУРВАСААС НААШ САМНАЛТ ХИЙГЭЭД БАЙНА

Эрлийн ажиллагааны талаар Жавхлант сумын засаг дарга Ж.Отгондалайгаас тодрууллаа. Тэрбээр “Гартаа 500 төгрөг барьсан жаахан охин явж байсан талаар хүмүүс ярьж байна. Сайхан сэтгэлтэй нутгийн хүмүүс охиныг хайлцаж байгаа. Ямартай ч бид энэ хэргийг заавал мухарлана. Охиныг олох л чухал байна. Алга болсон охины аав, ээж нь группт байдаг. Дөрөвдүгээр сарын 14-15-нд шилжих шөнө 00:00 цагийн үед сумын хэсгийн төлөөлөгч ярьж, “Манай сумын иргэн Д.Бибишийн Ундармаа, 9 настай охин гэртээ ирээгүй учраас аав, ээж хоёр нь ирсэн. Тэгээд хамт бүх айлуудаар үзлэг шалгалт хийж явлаа. Олдохгүй байна” гэсэн мэдээлэл өгсөн.  Охиныг 14-ний өдрийн 18:00 цагийн үед хамгийн сүүлд хүн харсан байгаа. Тухайн шөнөдөө эргүүл гаргаж, айлуудыг дахин шалгасан. Охиныг сумынхан бүгд таньдаг. Маргааш нь хамтарсан баг хуралдаж, сумын газрын зургийг гаргаж, хүмүүс 12 хэсэгт хуваагдан, бүх айлуудаар орж, нөхцөл байдлыг дуулгасан. Жаахан хүүхэд учраас айлын өвөлжөөнд унтаад өгсөн байж магадгүй гэж хайж эхэлсэн. Мөн хөдөө байгаа айлуудад зар хүргүүлж, аймгийн цагдаагийн газарт мэдээлэл өгсөн. Аймгийн цагдаагийн газраас гурван төлөөлөгч ирсэн. Үдээс хойш нь аймгийн цагдаагийн газраас мөн 21 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж, пост гарган, 24 цагийн эргүүл хийж байгаа. Сумын иргэд ч мөн эрлийн ажилд оролцохоор бүгд шахуу гарч ирсэн. Дахиад 10 машинд хуваагдан, сумын төвийн ойр орчимд самналт хийсэн. Охиныг алга болсноос гурав хоногийн дараа Улаанбаатар хотоос эрүүгийн мөрдөгч нар ирж, өнөөдрийг хүртэл эрлийн ажиллагааг явуулж байна" гэсэн мэдээллийг бидэнд өглөө. 
 

Б.Ундармаа охины гэр

Тэрбээр мөн "Эрлийн явцад сумын нутаг дэвсгэрт өдөрт хоёр удаа самналт хийж байна. Эрлийн багт Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас ирсэн 21 алба хаагч, Улаанбаатар хотоос ирсэн эрэлч нохойтой дөрвөн төлөөлөгч, 10 мөрдөгч, мөн сумын хэсгийн төлөөлөгч болон цагдаа гэсэн нийт 33 цагдаагийн алба хаагч багтаж байгаа. Энгийн иргэдийн хувьд нэг цуглуулахад 90 гаруй хүн ирж, эрэн хайх ажиллагаанд тусалж байна. Мөрдөгчид холбогдох хүмүүсийг дуудаж, асуух, шалгах ажиллагааг явуулж байгаа. Бид нарын хувьд эрлийн ажиллагааг тасралтгүй явуулж байна. Хүнээ алдсан хүмүүс зүгээр суугаад байж болохгүй байна. Хилээс нааш самналтаа хийлээ. Өнөөдөр /2019.04.20/ иргэдээс мэдээлэл олох, иргэдийг сонсох чиглэлд ажиллаж байна” гэлээ.

 

ОХИНЫГ АЛГА БОЛСОН ӨДӨР СУМЫН СОЁЛЫН ТӨВД
ТОГЛОЛТ ЗАРЛАГДСАН БАЙЖЭЭ

 

Ийнхүү эрлийн ажиллагааг өргөн цар хүрээтэйгээр тасралтгүй явуулж байгаа ба мөрдөгчид холбогдох хүмүүсийг дуудан тайлбар байцаалт авч эхэлжээ.

Охиныг алга болсон өдөр дуучин Э.Төрмандахын тоглолт сумын соёлын төвд болохоор зарлагдсан байжээ. Түүнчлэн даваа гарагт сурагчдын амралт дуусч, хичээл орох байсан тул Жавхлант сумын баг, орон нутгаас малчид хүүхдээ хүргэхээр ирээд байсан учраас сумын төв хөл хөдөлгөөнтэй байсан гэнэ. 

Орой тоглолт эхлэхийн үеэр гаднаас ирсэн нэг автомашин Соёлын төвийн гадна байсан гэх ба машиныг шалгахад хэрэгт холбоогүй болох нь тогтоогдсон гэж албаныхан мэдээллээ. Түүнчлэн охиныг гол усанд унаж эрсэдсэн байж болзошгүй гэж үзэн ойролцоох гол мөрний орчимд самналт хийсэн ч үр дүнд хүрээгүй байна. Жавхлант сумын төвөөс баруун тийш долоон км-т Шарын гол, хойд зүгт 13 км-т Ерөө гол байдаг бол урд зүгт 30-35 км-т Хүйтний гол урсдаг байна.

 

ОХИНЫ ААВ Д.БИБИШ: БИ ТЭР ӨДӨР ОХИНЫХОО БАРААГ Ч ХАРААГҮЙ


 

Охины ээж Ш.Цогтцэцэг

Охины ээж Ш.Цогтцэцэгтэй бид уулзаж, ярилцлаа. Тэрбээр “Би оройн 19:30 цагт охиноо алга болсныг мэдсэн. Хөдөө газар хүүхдээ алдчихна гэж ерөөс бодоогүй. Гэрийнхээ гадаа тоглож байсан учраас тоогоогүй юм. Би хоёр хүүхэдтэй. Ганц охиноо алдчихлаа. Охин тэр өдөр дөрвөн цагт гэртээ ирээд усанд орчихоод, таван цагт гадаа тоглохоор гарсан. 18:00 цагийн үед ус асгахаар гараад харахад тоглоомын талбайдаа тоглож л байсан. Цагдаагийн байгууллагынхан нэмэлт хүчээр хайж байгаа. Та бүхэн хүүхдийг минь олоход туслаач. Би яах учраа мэдэхгүй явж байна. Охиныг минь авсан бол гаргаад өгөөч. Харсан үзсэн хүн байвал мэдэгдэж туслаач гэж хэлье дээ” гэсэн юм.
 

Охины аав Д.Бибиш

Охины аав Д.Бибиш “Дөрөвдүгээр сарын 14-ний өглөө би хөдөө айлд очиж, ажил хийгээд, орой 18:00 цагийн орчимд гэртээ ирсэн. Охиныг хаачсан бэ гэж эхнэрээсээ асуухад "Жаахан тоглоё гээд гуйхаар нь усанд оруулчихаад гаргасан. Чамайг орж ирэхээс өмнөхөн харсан, хойно тоглож байна лээ" гэсэн. За тэгвэл яахав яахав гээд тайвшраад хэсэг суусан. Тэгээд 19:00 цагийн үед гэрээсээ гараад хайж эхэлсэн. Би тэр өдөр охиныхоо барааг ч хараагүй. Хүүхдийг маань гадагшаа аваад явчихдаг юм биш байгаа. Хот руу аваад явчихаагүй байгаа гээд олон зүйл бодож байна. Орон даяар охиныг маань хайж байна. Охины маань талаар багахан мэдээлэл ч гэсэн байвал цагдаагийн байгууллагад мэдэгдэж тус болооч ээ гэж гуймаар байна” гэлээ.

Бид эрлийн ажиллагааны талаарх мэдээллийг цаг тухай бүрт хүргэж байх болно. 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бааа(66.181.161.47) 2019 оны 04 сарын 29

Яагаад хүүхэдүүд охин хүүхэд алга болоод бнаа ямар харамсалтай юм бээ хөөрхий охин олдоосой

0  |  0
Camer(103.212.119.201) 2019 оны 05 сарын 01

Hedii boltol ingej huuhduudee aldsaar baih be.Dahij iim asuudal gargahguin tuld 21 aimag 380 sumiig buren camerjuulmaar bn.Tuhain sumiin oroh garah garts garam buhen deer camer suuriluulj huuhdiin togloomiin talbai gudamj buriig camerjuulsnaar dahin iim asuudal garahgui

2  |  0
Ээгий(202.126.89.50) 2019 оны 04 сарын 28

Машин нь номергүй хүүхэд хулгайлах зорилготой явдаг том том жип байдаг гэж хүмүүсийн ярихыг сонсож бсан юм бн. Тийм юмнууд ёстой хэдэн үеэрээ зовж үхээсэй билээ. Ялангуя Ерөө Дорнод талруу... Үмхий хужаатай нийлсэн хүний сүгнүүдийн хийдэг ажил биз...

0  |  0
Баагий (66.181.161.4) 2019 оны 04 сарын 27

Мэргэн түргэн хүнд хандсан уу, сураг чиг гаргаж магадгүй ш дээ

0  |  0
Zochin(66.181.161.9) 2019 оны 04 сарын 28

Tormandah gej gaotai hvvr ymaa. Muuhai mangas shig carailchaad emgen shulam shig uzeeriin caraitai baliar abgaitaiga salgalj ybj hunii huuhded gai duudahiin. Buzar har hvvr be

0  |  1
eh hun(103.229.123.26) 2019 оны 05 сарын 01

kamer kamer dahin kamer. kamer haa saigui l tavimaar bn.

13  |  0
hi(202.131.233.10) 2019 оны 04 сарын 28

yavyyliin humuus ih irsen bsn um bishuu. ter symaar orj garsan buh mashiniig shalgamaar um. camera bhgu bizde bodvol

5  |  0
Zochin (66.181.179.142) 2019 оны 04 сарын 28

Oldoosoi doo. Burhan mini.

6  |  0
зочин(202.21.124.17) 2019 оны 04 сарын 28

эсэн мэнд эрүүл саруул олдох болтугай. хурай хурай хурай

6  |  0
Top