Сэлэнгэ аймагт дэмжлэгт хяналт хийлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 16

ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр ЭМЯ-ны хүүхэд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн Д.Агиймаа, ЭХЭМҮТ-ийн нярайн зөвлөх эмч С.Энхтуяа, Тандалт судалгааны албаны эмч Ц.Отгонцэцэг, ажилтан П.Орхонтуул нар Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгт дэмжлэгт хяналт хийлээ.

Дэмжлэгт хяналтын баг ЭМС-ын тушаалын хэрэгжилт болон эх, хүүхдийн (5 хүртэлх насны) эндэгдлийн шалтгаан, нөлөөлсөн хүчин зүйл, хүний нөөц, тоног төхөөрөмжийн хангамж, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээний бэлэн байдал, эмч, мэргэжилтэн нарын ур чадварыг үнэлэн, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлжээ.

Дэмжлэгт хяналтын явцад эх, хүүхдийн эмч, мэргэжилтэн, сумдын эмч нарт Эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн өнөөгийн байдал, Нярайн хүчилтөрөгч эмчилгээ, Өвчтэй хүүхдийг эрэмбэлэн ангилах, Хүүхдэд тохиолдох Ковид-19 халдварын оношилгоо, эмчилгээ, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтийн тодорхойлолт, тооцох арга, Эрүүл мэндийн сайдын 207, 503 тоот тушаалын талаар сургалт зохион байгуулсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top