Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 100 жилийн ойг тохиолдуулан тус сумаар овоглосон үе үеийнхний уулзалт энэ сарын 12-нд Улаанбаатар хотод болно.
Уулзалтыг тус сумын Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл зохион байгуулж байна. Уулзалтаар Баруунбүрэн сумын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулах юм.
Уулзалт тавдугаар сарын 12-ны өдөр "Premium Hotel" зочид буудлын хурлын танхимд 13.00 цагт болно.
Сэтгэгдэл ( 1 )
наад уулзалтуудаа аймагтаа сумандаа хийцгээ , хотод бөөнөөрөө ирж түгжрэл дээр түгжрэл нэмээд , нус цэрээ хаа сайгүй хаяцгаагаад байна