Төөрсөн иргэдийг эсэн мэнд олж, 1 иргэний цогцсыг цагдаад шилжүүлжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 06 сарын 21

Самарт явсан иргэд отгоосоо төөрч, нэг хүн нас барсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Байшинт уулын “Хотгойн рашаан” гэдэг газар 17 хүн самар түүж отогт байрлаж байсны зургаа нь явганаар хүнсэнд явсан байжээ. Отог руугаа буцах замдаа дээрх иргэдийн хоёр нь бие ядарсан хэмээн үлдсэн байх ба нэг иргэний цогцос олдож, нөгөөх нь сураггүй алга болсон тухай дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Улмаар аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, Хан Хэнтий тусгай хамгаалалтын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулахад, сураггүй болсон гэх нэг иргэн нь өөр отгоос эсэн мэнд олдсон байна.

Харин дээрх иргэнийг хайхаар явсан хоёр хүн зургаадугаар сарын 12-ны өдөр мөн отгоосоо гарч сураггүй байсан тул албаныхан дахин эрэн хайх ажиллагаа явуулж, өчигдөр буюу зургаадугаар сарын 20-ны өдөр аймгийн төвөөс 360 км зайд байх Байшинт- Уул гэдэг газраас эсэн мэнд олжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
а(192.82.87.251) 2021 оны 06 сарын 22

Мэдээний Сэтгүүлч юм уу Мэдээний Сэглүүлэгч юм уу

1  |  0
.(103.57.93.253) 2021 оны 06 сарын 21

Бичиж байгаа нь ойлгохгүй байхад уншиж байгаа нь угаасаа ойлгохгүй ээ

0  |  1
Байшин(202.179.25.88) 2021 оны 06 сарын 21

Байшинт уул гэдэг газар отоглож самар түүж явсан иргэдийг эрж хайгаад Байшинт уул гэдэг газраас/ нэг нь нас барсан / эсэн мэнл оллоо гасэн мэдээ бх юм. Яаж ойлгох вэ?

1  |  0
Top