Булганы Сэлэнгэ суманд дөрвөн настай хүү алга болжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 09

Булган аймгийн Сэлэнгэ сум.

Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал багийн нэгдүгээр гудамжинд өнгөрсөн гуравдугаар сарын 22-ний өдөр дөрвөн настай эрэгтэй хүүхэд гэрийнхээ ойролцоо Сэлэнгэ голын эрэгт тоглож байгаад алга болсон байна. 

Түүнээс хойш эрэн хайх ажиллагааг явуулсан ч ямар нэгэн сураг гараагүй байна. Ар гэрийн хүсэлтээр эрэн хайх ажиллагааг түр зогсоогоод байсан бөгөөд өчигдрөөс Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандоржоор ахлуулсан 11 алба хаагч хайх ажлыг эхлүүлжээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top