Малдаа явахаар гараад сураггүй болсон иргэний цогцос олджээ

А.Алиман | Zindaa.mn
2023 оны 12 сарын 13

Хоёр өдрийн өмнө малдаа явахаар гарсан иргэний цогцсыг онцгой байдлын алба хаагчид олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгчээ. 

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Галт сумын Хужирт багийн Бүхээнг гэх газар тус сумын харьяат малчин Б нь арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн 10:00 цагийн орчим малаа хариулахаар гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлага иржээ. 

Дуудлагын дагуу онцгой байдлын газрын Галт сум дахь  Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид Галт сумын Засаг даргын тамгын газрын 5 ажилтантай хамтран малчин 27 эрэгтэй Б-г эрэн хайжх ажиллагааг эхлүүлжээ. Улмаар мөн өдрийн 18:01 цагт гэрээс зүүн урд зүгт 1 км зайд Бүхээн” гэдэг газраас тухайн иргэний цогцосыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top