Охин сураггүй болоод дөрвөн сарын хугацаа өнгөрчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 14

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумаас энэ оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр тоглоомын талбайд тоглож байсан есөн настай Б.Ундармаа охин алга болсон билээ. Охин сураггүй болоод дөрвөн сарын хугацаа өнгөрсөн ч ямар нэгэн сураг гараагүй байна.

Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын албан хаагчид тухайн нутаг дэвсгэрт очиж, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газартай хамтран эрэн хайх, сумын хэмжээнд самналт хийх үйл ажиллагааг явуулсан ч үр дүнд хүрээгүй. Мөн ажлын хэсэг гаалийн байгууллагатай хамтран ажиллаж, хяналт шалгалт явуулсан ч сураг гараагүй байдаг.

Цагдаагийн байгууллагын мэдэгдэж буйгаар охиныг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж буй ажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
түүх(150.129.142.121) 2019 оны 10 сарын 11

улаанбаатарт транс жендерүүдийн биеэ үнэлдэг нууц газар байдаг

0  |  0
Top