Б.Ундармаа охиныг 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хайж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 19

Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд энэ сарын 14-ний өдөр есөн настай Бибишийн Ундармаа охин алга болоод өнөөдрийг /2019.04.19/ хүртэл олдоогүй байна. Охин тоглоомын талбайд тоглож байгаад тухайн өдрийн 18:00 цагаас хойш сураггүй болсон. Охиныг орон даяар эрэн сурвалжилж байгаа ч одоо хүртэл ямар нэгэн сураг гараагүй байгаа юм.

Аймаг, сумын хамтарсан багийн өргөтгөсөн бүрэлдэхүүн 12 хэсэгт гарч сумын төв болон ойр орчмын бүх айл өрхийн өвөлжөө, амбаар, бохирын цооног, гуу жалга бүх газраар эрлийн ажлыг явуулжээ. Мөн Сэлэнгэ аймгийн нутгаас гадна хил залгаа Орхон, Дархан-Уул аймгийн цагдаагийн байгууллагатай хамтран тус аймгуудын нутагт эрэн хайх ажиллагааг явуулаад байгаа юм.

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг дарга Ж.Отгондалай “Сумынхаа нийт иргэдэд охиныг алга болсон талаар аман байдлаар мэдээлэл хүргэсэн. Сумын нутаг дэвсгэрт эрэн хайх ажиллагааг явуулсан ч олдоогүй. Аймгийн хэмжээнд цагдаагийн байгууллага, иргэд эрэн хайх ажиллагааг явуулж байгаа” гэдэг мэдээллийг өглөө.

Алга болсон Б.Ундармаа охины ар гэрийнхэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байдаг талаар эх сурвалж мэдээллээ. Эрлийн ажиллагааг хэрхэн явуулж байгаа талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга А.Энхбатаас мэдээлэл авлаа.

-Охиныг эрэн хайх ажиллагаанд хэчнээн хүн оролцож байна вэ?

-Нийт 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг бүрэлдэхүүн тасралтгүй эрэн хайх ажлыг гүйцэтгэж байгаа. Цагдаагийн байгууллагын 30 гаруй албан хаагч охиныг хайж байна. Мөн төрийн байгууллагын ажилчид, нутгийн иргэд охиныг хайхад гар бие оролцож байгаа.

-Охины талаар ямар нэг сураг гарсан уу.

-Сураг гараагүй байна.

-Цаашид эрлийн ажиллагааг хэрхэн үргэлжлүүлэх вэ?

-Сэлэнгэ аймгийн удирдлагууд, цагдаагийн албан хаагчид, бусад холбогдох хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр Жавхлант суманд хуралдаж, эрлийн ажиллагааг хэрхэн явуулах талаар ярилцаж байна. Хуралд Цагдаагийн ерөнхий газар, тагнуулын байгууллагын төлөөлөл оролцож, санал бодлоо солилцож байгаа юм. Цаашид яаралтай арга хэмжээ авч, охиныг олох нь чухал байна.

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумаар олон улсын чанартай авто зам дайран өнгөрдөг байна. Иймд эрлийн ажиллагааны хүрээг тэлж, зэргэлдээ аймгуудын нутаг дэвсгэрт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Охиныг унаанд суулгаж авч явсан байж болзошгүй гэх таамаг ч дэвшүүлж буй аж.

Охиныг харсан, үзсэн хүн байвал 7036101 утсанд мэдээлэл өгөхийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байна.

 

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jijighen sum shde(202.9.44.99) 2019 оны 04 сарын 27

oir hawiin humuusiig n sain baitsaah heregtei shde. hil gaalia ter daruid n sain shalgaj boldguimu. yaduu huchgui ylsiin huurhii irged shuu bid neeree.

0  |  0
zochin(112.72.11.122) 2019 оны 04 сарын 26

gol usaaraa sain haigaarai

1  |  0
Sagi(203.91.115.45) 2019 оны 04 сарын 22

Arai ch see sumaas olohgyu bn gej vv..hurdan yaj ldaa

0  |  0
Sergelen(103.229.122.231) 2019 оны 04 сарын 26

Iim baikhaa manai khotyn dargaas ekhleed tarkhi ni uttsun jumnuud khujaad gazar tureeslene geed bdag bugdii ni uursdii ni khujaa riu khuuj ywuulbal taarna.

1  |  0
11111(106.252.160.39) 2019 оны 04 сарын 20

Ямар хэцүү юм бэ. Хил гаалиа сайн шалгах хэрэгтэй ш дээ. Муу юм битгий л болоосой эвий нялх охид! Ямар хэцүү нийгэм бэ сэтгэл амар байхад үнэхээр хэцүү юмаа

0  |  0
Huuhed(84.132.150.171) 2019 оны 04 сарын 20

Jijeghen gazaraas hurtel huuhed surahgui algo bolood aimar ymaa nuguu zamiin udees alga bson ohin shig oldohgui bolchihgui baigaasai hurdan oldoosoi

0  |  0
Buugii(202.131.254.102) 2019 оны 04 сарын 23

Oh, burhan mini yamar hetsvv aimaar um be. Zaawal joohon nyalh ohiduud yaanaa oldoosoi doo

2  |  0
Зочин(139.5.219.215) 2019 оны 04 сарын 24

Олон хоночихлоо Улсын хэмжээнд эрэн сурвачилах хэрэгтэй сумын төвүүдэдээ камержуулмаар юмаа.

7  |  0
999999(202.126.89.203) 2019 оны 04 сарын 19

Хүмүүс минь харсан үзсэн хүмүүс байвал яаралтай холбоо барьж тус болоорой ээж нь шар махтайгаа хатаж байгаа тийм болхоор элдэв бусын зүйл битгий бичээрээ хүн чинь сэтгэлийн амьтан шүү дээ

3  |  0
ss(66.181.188.92) 2019 оны 04 сарын 19

nguu SERJMYADAG ohiniig olsiimuu..

0  |  0
Gerelee(202.126.89.124) 2019 оны 04 сарын 21

Sumiin tuwduu kamer baidaggvi yum uu.

1  |  0
Zochim(122.201.22.196) 2019 оны 04 сарын 21

Burhan urshuug hurdan oldoh boltug ugai

1  |  0
Mand(103.212.119.251) 2019 оны 04 сарын 20

Burhan urshuug hurdhan oldchoosoi

0  |  2
BOLD(182.160.39.64) 2019 оны 04 сарын 20

TAGNUULIINHAN YU SEDEED EHLEV EE TEDENTEI HOLBOOTOI SHUMIIG DARAH GEJ IIM YUM ZOHION BAIGUULDAG 6

1  |  1
Top