Одоогоос дөрвөн сарын өмнө буюу дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант сумаас Б.Ундармаа гэх есөн настай охин алга болоод өнөөдрийг хүртэл олдоогүй байна.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр охиныг амь насаа алдсан байдалтайгаар олдсон, охиныг эрэн хайх ажиллагаа зогссон гэх мэдээлэл цацагдаж байсан ч үүнийг цагдаагийн байгууллагаас үгүйсгэж байна. Б.Ундармаа охин амь насаа алдсан гэдэг нь тогтоогдоогүй, эрэн хайх ажиллагааг тасралтгүй явуулж байгаа гэдгийг албаныхан хэллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Манай лам хувраг,мэргэч төлөгч,бөө удган нар худлаа хэлсэн ,хэдэн халтар төгрөг яаж салгах вэ гэхээс өөр ид шидгүй амьтад.Үнэн сайн мэддэг бол ТВ,эсвэл камераар харж байгаа шиг хэлнэ биз. Шаналж зовж цөхөрсөн гэр бүл хичнээн их зардлыг эд нарт гаргаа бол.