Энэ сарын 9-10-нд шилжих шөнө нийслэлийн Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хорооллын 13 давхраас 22 настай эмэгтэй Ц унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийн сэжигтнээр түүний найз залуу Б гэгчийг татан шалгаж байгаа ба хэргийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Болсон явдлын талаар талийгаач Ц-ийн аав Д.Сүхжаргалтай ярилцлаа.
-Хүнд хэцүү үед тань ярилцах хүсэлт гаргасанд уучлаарай. Та охиныгоо нас барсан тухай хэзээ мэдсэн бэ?
-Ах нь хэрэг болдог шөнө хотод байгаагүй, хөдөөгүүр ажилтай явж байсан. Тэр өдөр орой хот руу 10:00 цагийн үед орж ирсэн. Гэрийнхээ гадаа иртэл манай давхрын шатан дээр дүү маань тамхи татаад сууж байсан. Хэзээ ирсэн бэ, юу болов гэхэд дүү маань “Ахаа ийм юм болсоон. Дүү өнгөрчихлөө” гэсэн. Энэ тухай сонсоод ухаан алдах шахсан. Тэр шөнийн болсон явдлыг тухайн үедээ ойлгох сөхөө байгаагүй. Тэгээд цагдаа дээр очиход, мөрдөгч надад болсон явдлыг тайлбарлаж өгсөн. Мөрдөгчийн хэлж байгаагаар анхны мэдүүлгээр Боргил гэдэг нөхөр бол хэрэлдэж маргалдсан, маргаан болж байхад цонхоор өөрөө үсэрчихсэн гэж мэдүүлсэн байна лээ.
-Охиныг амиа хорлосон гэдэгт та хэр үнэмшилтэй хандаж байгаа вэ?
-Тэгэхэд би мөрдөгчид хэлсэн. Ийм хэмжээний маргаан болох үед миний охин хаана ч амиа аваад гарчих сэргэлэн хүүхэд, хүний гарт зүгээр л өртчихөөр хүүхэд биш, өөрийгөө хаа ч аваад явчихдаг хүүхэд. Энэ хэрэгт ямар нэгэн гадны нөлөө орсон. Амь насаа өөрөө хохироох тийм ухамсартай хүүхэд биш. Манай амьдрал яахаа алдчихсан хэцүү биш ээ. Хүн ирээд хоноход идэж уух зүйлгүй биш, олон ам бүлтэй биш. Миний амьдрал ч тийм муу биш. Дундаж л тэгш сайхан айл. Үр хүүхдүүдээ өлсгөж цангаахгүй, өмссөн зүүсэн бүрэн бүтэн байлгахын төлөө амьдралыг авч явж байгаа хүн шүү дээ.
Манай хүн өнгөрсөн арванхоёрдугаар сард бурхан болсон. Гэтэл ээжийгээ өнгөрлөө гээд сэтгэл санаагаар унаад амиа хорлосон гэдэг мэдээлэл гадуур гарчээ. Хэний ч гэсэн аав ээжий бурхны жам ёсоор өнгөрдөг. Тэгээд л аав ээжийгээ өнгөрсний төлөө хүн болгон сэтгэл санаагаар унаад амь насаа хохироогоод байна гэвэл энэ улсад хүн байхгүй болно шүү дээ. Ийм хэмжээний ухамсар дорой, сэтгэлийн хатуужилгүй хүүхэд биш юм.
-Хэргийн сэжигтэн Боргилтой талийгаач ямар холбоотой байсан юм бэ? Зөвхөн үерхдэг байсан уу эсвэл гэр бүл болох хэмжээнд байсан уу?
-Миний охин мэдлэг боловсролтой. Хичээлээ маш шаргуу хийдэг охин. Ирэх таван сард сургуулиа төгсөх байсан. Шалгалт шүүлэг гээд завгүй гүйж явсан. Тэгээд л орой сургууль дээрээ 6, 7 хүртэл суух гэхээр нөгөө этгээд зургаан цагаас ажлаа тарж хүрч ирээд л “чи наанаа хэнтэй заваараад юу хийгээд байгаа юм, хурдан гарч ир” гэдэг. Миний охинд бол тийм завхай зайдан зүйл байхгүй. Нэг ч удаа миний зөвшөөрөлгүйгээр гэрээсээ гадуур хонож үзээгүй . Гэтэл жилийн өмнө нэг удаа хоносон. Утсаар ярихад “Аав ээжээ би та хоёртой очиж уулзая. Найз залуутай болсон. Тусдаа амьдрахаар болж байнаа” гэсэн. Юу яриад байгаа юм, битгий ийм юм ярь. Тэр хүнээ гэртээ авч ирээд бид хоёртой уулзуул гэхэд Боргилыг дагуулж ирээд танилцуулсан. Ирэх жилээс хурим найраа хийнээ гээд гуйгаад явсан. Би ч одоо 22, 23 настай хүүхдийг хориод байхгүй шүү дээ.
-Таныг хэргийн газарт ороход ямар нөхцөл байдалтай байсан бэ? Сэжигтэй зүйлс ажиглагдсан уу?
-Шүүхийн шинжилгээ, цагдаагийн дөрвөн хүнтэй хамт би хэргийн газарт орсон. Яг үүдээр нь ороход миний охин гэрээсээ авч явсан том цүнх, бүтээлэгт хувцас хунараа хийчихсэн, айлаас хөөгдөж байгаа хүн шиг гарах гэж байсан байна лээ. Маргалдсан болохоор л “Би харилаа” гэсэн бололтой хамаг юмаа үүдэндээ овоолчихсон байсан.
Тэр гэрт ороод харахад бүх зүйл ойлгомжтой байсан. Хууль мэдэхгүй би ч хараад энэ бол гадны нөлөөтэй гэдгийг мэдэж байсан. Яагаад вэ гэхээр, охины маань унасан цонхны урд талд нэг метр орчим өргөнтэй цагаан өнгийн буйдан байгаа юм. Тэр өндөрт байгаа цонхоор охиныг өөрөө үсэрсэн гэж яриад байгаа. Энэ цонхоор үсрэх гэж байгаа хүн буйдан дээр нэг хөлөөрөө ч гэсэн заавал гишгэнээ дээ. Гэтэл тэр буйдан дээр хүн гишгэсэн гэх ямар ч ул мөр байхгүй. Тэр цонх руу гарахын тулд цонхны урд талын буйдан дээр гишгэлгүйгээр гарна гэдэг боломжгүй зүйл байгаа юм. Боргилын анхны мэдүүлэг бол “Гал тогоонд ус уугаад байж байхад өөрөө үсэрчихсэн” гэсэн байгаа юм. Мэдээж хэрэг хүнийг зодоод юм уу түлхээд алчихсан хүн би алчихсан гэж хэзээ ч мэдүүлэхгүй. Иймэрхүү хэргийн байдлууд байхад 72 цаг саатуулаад архийг нь гаргангуутаа, Баянзүрх дүүргийн н.Ариунсанаа батлан даалтаар гаргаад явуулчихсан байгаа юм.
-Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албанаас, сэжигтэн Боргилыг тухайн үед эрүүл байсан гэж мэдээлсэн. Гэтэл сэжигтнийг тухайн өдөр эрүүлжүүлэх байранд хонуулаад, 72 цагийн дараа батлан даалтад гаргасан гэдэг хоёр мэдээлэл зөрүүтэй байна. Таныг очих үед дуудлагын цагдаа нар Боргилыг согтуу байсан талаар хэлсэн үү?
-Хэрэг болсны маргааш өглөө шууд цагдаа дээр очсон. Тэгэхэд хэргийг мөрдөж байсан байцаагч хэлэхдээ, Боргил согтуу байсан учраас эрүүлжүүлэхэд хийсэн байгаа. Одоо доод давхарт эрүүлжүүлэхэд байгаа гэж хэлсэн. Үдээс хойш манай охины найз талийгаачийн явуулж байсан зургуудыг цагдаад нь өгөхөөр очих үед Боргил байцаалт өгөөд сууж байсан байгаа юм. Тэр өдөр согтуугаар баригдаж хоригдсон нь үнэн. 72 цаг л хоригдоод батлан даалтад гарсан. Хэрвээ жирийн иргэний хүүхэд байсан бол өдийд 461-т сууж байх байсан. Хэргийн газар очих үед миний охин гэрлүүгээ ирэх гээд хувцас хунараа цуглуулчихсан байсан. Унасан гээд байгаа цонхны хүрээгээр гарын хээг бэхжүүлэх гээд хүрэн зүйлс түрхсэн байсан. Би тэр газарт очоод юу анзаарсан гэхээр, тэр байр маш жижиг зайтай. Гал тогоо том өрөө хоёр нь хамтдаа байдаг. Гэтэл ус уугаад зогсож байх үед нь үсэрчихсэн гэж байгаа юм. Хэрвээ үнэхээр л ус уугаад зогсож байсан бол үсрэх гэж байхад нь харна. Гүйж ирээд татаж аваад хориглохгүй яасан юм бэ.
Би хэлээд байна шүү дээ. Миний охин бол үсрээд уначих тийм хэмжээний сэтгэхүйн доройтолтой хүн биш ээ.
-Надад байгаа мэдээлэл, таны хэлж байгаа мэдээлэл хоёр хоорондоо зөрөөд байна. Боргил цагдаад мэдүүлэхдээ “Би талийгаачтай муудалцсан. Хэрүүл хийхгүй гээд комьпютер тоглоод сууж байтал нөгөө өрөөний цонх дуугарсан, очоод хартал уначихсан байсан” гэсэн байгаа юм. Тэгэхээр таныг хэргийн газарт очих үед нөгөө өрөөнд нь комьпютер байсан уу? Та анзаарсан уу?
-Мэдэхгүй, би тэр талаар анзаараагүй юм байна. Ямартай ч анхны мэдүүлэг дээр “Эхлээд маргалдсан. Гал тогооны өрөөнд ус уугаад зогсож байх хойгуур өөрөө үсэрчихсэн” гэсэн байгаа юм. Гал тогооны өрөө зочны өрөө хоёр бол нэг өрөө. Ямар тагтны хаалга онгойлгоод шууд унаж байгаа биш дээ. Тэр цонх наанаа буйдантай, хүн тэр өөд авираад цонхоор үсрэх гээд ноцолдож байхад харахгүй байна гэж бол байхгүй.
Гэтэл энэ хоёр мэдүүлэг зөрөөд байна шүү дээ. Хэргийн процессыг өөрчилж нөхцөл байдлыг өөр болгож байна шүү дээ. Эхний мэдүүлгээ яаж өгсөн байна тэр бол 60-70 хувь үнэн байдаг. Гэтэл энэ хоёр мэдүүлэг зөрж байгаа нь гадуур байцааж байгаагийн л гай болж байна. Гадуур байхдаа хуулийн мэдлэгтэй өмгөөлөгчтэй уулзаж, үг яриа заалгаж байна шүү дээ. Чи ус ууж байсан биш, комьпютерийнхээ урд байсан, хараагүй өөр өрөөнд байсан гэж зааж өгсөн бололтой.
Ямар ч байсан ажил явдлаа дуусгасан. Одоо хууль цагдаагаар явна. Өнөөдрөөс эхлээд би прокурортой уулзаад эхэлнэ гэж бодож байна.
-Талийгаач охин бүжиглэдэг байсан гэсэн. Ямар мэргэжлээр суралцаж байсан бэ? Зан араншингийн хувьд ямархүү охин байсан бэ?
-"Улаанбаатар Эрдэм Оюу" дээд сургуулийг нягтлан бодох мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Хүний нөөцийн удирдлагын академид суралцаж байгаад энэ тавдугаар сард сургуулиа төгсөх байсан. Урлаг уран сайхан, спорт гээд авьяастай охин байсан. Бүжгийн хамтлагтай байсан, сагс, волейбол теннис гээд хичээллэдэг байсан.
-Танайх хэдэн хүүхэдтэй вэ? Талийгаач айлын хэд дэх хүүхэд байсан бэ?
-Эх эцгээсээ дөрвүүлээ, айлын гурав дахь охин. Дээрээ нэг эгч, нэг ахтай. Доороо нэг дүүтэй. Дөрвөн хүүхэдтэй тэгширсэн айл гэдэг. Ах нь тэгж л бодож явдаг байлаа. Өнгөрсөн жил би ханийгаа алдсан. Удаагүй байтал миний охинд ийм аймшигтай зүйл тохиолдлоо.
-Гар утсыг нь шалгаж үзсэн үү? Хамгийн сүүлд бичсэн захидал харилцааны тухайд?
-Миний охин унахдаа гар утасгүй байсан. Утсаараа үргэлж ар гэрийнхэндээ мэдээлэл өгч байдаг хүн чинь утасгүй байсан. Унасных нь дараа Боргил эгч рүү нь утасдаад “Дүү чинь уначихлаа” гэсэн. Одоо гар утсыг нь цагдаа нар шалгаж байгаа.
-Хэн анх цагдаад дуудлага өгсөн юм бэ?
-Боргил өөрөө өгсөн.
-Талийгаач Боргилтой жил гаруй хугацаанд үерхсэн гэлээ. Энэ хугацаанд та хэдэн удаа уулзсан бэ? Уулзах үед ямар зүйл ажиглагдаж байсан бэ?
-Надад бол манай охин үргэлж магтдаг байсан. Зан ааш нь эвдрээгүй, боловсролтой, надтай муудалцахдаа хүний урманд цохиж авдаггүй гэдэг байсан. Надад худлаа яриад байж л дээ. Гэтэл өмнө нь дөрвөн удаа зодсон байгаа юм. Хэрэг гарахаас гурван өдрийн өмнө зодуулсан болов уу гэмээр цээж хэсэг нь хөх няц болчихсон байсан. Дараа нь уруулыг нь сэтэлчихсэн. Өөрөө орон дээр суугаад хөнжил даавуу нь цус болчихсон тийм зургаа амьд байхдаа найз руугаа явуулж байсан байна лээ. Боргилд харуулж болохгүй, утсан дээрээсээ устгалаа, та нарт байж байг хэрэг болж магадгүй гээд явуулсан байсан.
-Талийгаач Боргилтой муудалцах болсон шалтгаанаа найзууддаа юу гэж хэлж байсан юм бол?
-Өмнө нь Боргил авгай хүүхэдтэй байсан гэдэг нь үнэн юм билээ. Би сүүлд л мэдлээ. Ердөөсөө хардалтын л шалтгаантай. Талийгаачийн сургуулийн найзууд нь хэлж байгаа юм. Хичээл хийгээд суух гэхээр л сургуулийн гадаа ирээд өлсөөд байна цангаад байна гээд утасдаад л байдаг гэсэн. Сургуульд хэнтэйгээ заваартаад байна гэх мэтээр дарамталдаг байсан байгаа юм. Би эндээс харахдаа, өөрөө тэр хүн ямар байна хүнийг өөр шигээ бодож л байдаг байж. Тийм учраас энэ хүн боож юм уу ямар нэг байдлаар амь насыг нь хохироочихоод хэргээ нуух гэж шидсэн байх л гэж бодож байна. Түүнээс биш миний охин Боргилд шидүүлэхээргүй хүүхэд. Би хүүхдүүдтэйгээ их тоглодог. Охиноо гижигдэж бариад тоглоход би бол дийлдэггүй, хэдий туранхай ч гэсэн их шөрмөстэй охин.
-Охиныг нас барахаасаа өмнө зодуулсан байсан гэсэн. Энэ талаар?
-Сүүлд гэртээ орж ирэхдээ завжнаас нь цус гарсан орж ирсэн. Би учрыг асуухад, Боргил бид хоёр муудалцаад би ширээ мөргөчихсөн чинь ийм болчихлоо гэсэн. Тэгэхэд л надад үнэнээ хэлчихсэн бол би хэзээ ч охиноо явуулахгүй байсан.
Намайг хөдөө явах гэж байхад нэг юм хэлэх гэж байгаа юм шиг байсан. Тэгэхээд би ухаад асуусан чинь “Боргил намайг барьж байгаад хана руу мөргүүлчихсэн” гэж хэлсэн.
Үүнийг мэдээд л би охиноо гаргахгүй гэртээ бай гэсэн. Гэтэл нас барахынх нь өмнөх орой талийгаач “Боргил танаас ирж уучлалт гуйна гэсэн. Одоо дахиж хэрүүл зодоон хийхгүй. Гэрийн гадаа сүү аваад ирчихсэн тантай уулзана гэж байна. Би гараад ирье” гэсэн. Гэтэл утас нь холбогдохгүй болчихсон. Өглөө нь ярихад “Боргилтой хоносон, одоо хичээлдээ явж байна” гэхээр нь би хөдөө явсан. Гэтэл буцаад ирэхэд л ийм аймшигтай зүйл болсон байна.
Бүрэн эхээр нь "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой!
Сэтгэгдэл ( 74 )
Энэ аав нь юу ч гэж худлаа ярих хүн шдээ,,, олон залилангийн хэрэгт холбогдсон хүн шүү!!!!
Ийм зүйл тохиолдосн аав хүн яавч зүгээр суухгүй л байх.
ААВ,АХ ДУУС , НАЙЗУУД ЕР НЬ ТУУНИЙГ ГЭДЭГ БУХ ХУМУУСД НЬ: МОНГОНИЙ ОМНО СОГДСОН МОНГОЛЫН ХУУЛИЙН БАЙГУУЛГА УНЭН МОНИЙГ ОЛЖ ШУДРАГААР ЭНЭ ХЭРГИЙГ ХЭЗЭЭЧ ШИЙДЭХГУЙ ТЭХЭЭР ТЭР АЛУУРЧИНГ ХУВИЙН ЖУРМААР ХАТУУ ШИЙТГЭХ ХЭРЭГТЭЙ .УХЛИЙГ УХЛЭЭР , ЦУСЫГ ЦУСААР.
Hairan saihan ohin haramsaltai.Um ma ni bad mi hum.Sain torloo olj toroh boltugai
Shuuh tsagdaa yamar neg arga hemjee avahgui bol munguur aluurchdiig chuluutei shiiddeg bolchloo.Hamtran amidrah,uerhej bh bolon yamar negen hamaatai bgaad uhsen bol ih baga zaaval hariutslaga tootsoj baigaachee!!!! tegehgui bol huuligui uchraas busguichuud,ohiduud maani zerleg etgeeduudiin gariin shuush bolood hohirch,uhej duuslaa, Ene bol muhliin haranga ehelj baina shuu!!!!
Дараа төрөлдөө дахин төрөөрөй. Монголчууд бид араатан болж байга юм байна
Ymar aimshigtai muu yoriin zaluu ve..yg araatan..
Айлын гүнж шиг охиныг авж суучаад хатан шиг амьдруулж чдахгү юм бол хаан ээж хаан аавд нь үлдээ.Яаж ийм хэргийг ингээд хааж болдиймбэ.Боргилыг нь сайн шүүж хуулийн дагу зохих шийтгэлийг нь хүлээлгээсэй гэж хүсэж бн.1хан энэ охин биш хдн мянган охид бусдын гарт хорлогдсоор бншүүдээ
Боргил гэдэг эргүү новшийг дүүжил,өндрөөс шидэж ал.
Хохьчин шуналтай гарууд хүнийг сайн таниж мэдэж суу гэнэт байртай гэхээр нь суулгасан байнлээ
Hoorhii eej ni ongorchihson aav ni yah arga uchraa sain oloogui egch ah nar ni ch adilhan baij baital ene hereg garch. Hagatsal zovlon hetsuu ch hun ooriigoo ulam changalaad eejiinhee oron zaig hen neg ni bushuuhan ezelj avch ger bulee zugshruulj ehlehgui bol bol ter ail burmoson nuraad unachihdag yumaa, eejiigee aldsan hun bur medne. Aav eejuud ch gesen uhdeggui horvoo bish huuhduudee uchirch bolzoshgui buh l yumand beldej chambairuulj zaaj surgaj bainga hyanaj oorsdoo ch gesen es zuigee deedlen bieer ulgerlen uzuulj baival ur huuhded chini ireh gai gamshig holuur ongorch baih bolno.
монголын цагдаа шүүх мѳнгѳний боол болсон эсэх нь энэ хэрэгээс харагдана
Баяны шээснүүд
Чаминэрэднэ охин шиг хэргийг хаах биздээ манай шүүх прокурор ингэж ялзарчээ тэдэнд зөвхөн мөнө хэрэгтэй
энэ мөнгөө үрж барж ядсан баячуулын хүүхдүүд хүн алж тоглох юу ч биш болж одоо энэ хэрэг өндөрөөс өөрөө унасан гээл замхарна наад шүүх мүүхийг нь тэр баян эцэг нь зохицуулчихсан л бгаа
Ummani badmixym.oxin uree xairlax xeregtei shy.araatan i gart ugjdee...
Bayn ailiin huuhduud ohiduudiig ondroos shidej zugaatsdag mood garchij daraagiinh n hen bol
Bolson boloogui medeh medehgui ymaa medemhiirch amaa olku hutsatsgaagaad bailgui urdah ur huuhdel zov hun bolgoj humuujuulj ohin uree harj handaj yv
СОХО МЕБЕЛИЙН ЭЗЭН ,ААВ ЭЭЖ НЬ АЛТАН ГОВЬ ШОКОЛАД ХИЙДЭГ НӨГӨӨ НАРИЙН БИЧИГ ХИЙДЭГ ОХИНОО АЛЧИХСАН ЗАЛУУГИЙН ХЭРЭГ ЯАЖ ШИЙДЭГДСЭН БЭ.
baycnuudiin huuhduud hun alcnihaad ooroo unaj uhsen gej heew neg heldeg bolj dee
Баяан айлын эрх хөвгүүд уйдсан эхнэр-найз охиноо өндрөөс шиддэг болж. Аав ээж нь ч хуулийн хариуцлагаас аргалдаг болж. Дэндэж байна шүү.
Ганцхан дэлхийд хаана ч амьдарсан охиндоо хайртай гэр бүлээ халамжлан авч явах чадвартай хань болох хүнд өгөөд сэтгэл амар байсан дээр
Аав нь явуулахгүй гэхэд Утсыг нь уньраагаад аваад явчихсан юм байна шүүдээ.бараг л алах гээд санаатай аваад явсан юм бишүү. Компьютeр нь тэр цагт асаасан эсэхийг цагдаагийнхан мэдлэг юм боловуудаа. Ийм алуурчид олшроод байнаа. Хүүхнүүдийг гадаад хүнтэй суулаа гэж доромжлоод байдаг хүмүүс охиноо ийм хүний гарт өгөөд ойлгоно
muu eljirsen gologiig tvmnii nvden deer 4 mochiig n tasdaj tamlaj al deer ved 4 mochnoos n uyaad 4 tiish n morior tasduuldag bsn ged kinon deer zondool gardag ene hvn alaad bgaa jvmvvsig tegeh heregtei
Мөнгөтэй эцэг эхийн далбаан дор хууль үйлчилдэггүй дөвчигнөсөн гарууд юу ч хийнэ шдэ!! Ямар ч хэрэг хийсэн суллагддаг болхоор дуртай хар тамхиа татаж дуртай охиноо шааж дуртай хүнээ зодсон ч уснаас хуурай гардаг Монголын цагдаа шүүхийнхэн ялзарч үхээсэй!! Чамин-Эрдэний хэргийг үнэн зөв шийдээгүй болхоор одоо ар араасаа охид өндрөөс шидүүлсээр л бх болно!! Сохо мебелийн захирал бас нэг охиныг шидсэн хэзээ ч хэрэгтэн болдоггүй үнэхээр гэмт хэрэгтэнд ээлтэй бузартай улс юм даа амьдрах арга алга бүгд зугтая пизда
Энэ бол хардахын өвчтэй нөхөр байна.Энэ бол өвчин мөн удамшдаг.Өвөг дээдэс удмыг нь харж байж охиноо хүнд өгөө гэдэг энэ л дээ.Ийм өвтэй хүнд ямарч боловсрол,мэдлэг,мөнгө эсвэл гуйлгачин байлаа ч нэмэргүй цусанд нь шингэсэн байдаг,эхнэр нь гэртээ хүн ирэхэд нүүр лүү нь харж чаддаггүй юм яагаад гэвэл тэр хүнийг гарахаар чи яагаад тэр рү рүү харав гээд зодоод эхэлдэг ,иймэрхүү өвчтэй хүн цөөнгүй бий шүү.Охинтой хүн их анзаарч байх ёстой иймэрхүү нөхцөл мэдэгдвэл шууд салгаад ав өөр арга байхгүй шүү.
охид бүсгүйчүүлд нийтлэг нэг сул тал байна. нөхөр, хамтран амьдрагч, найз залуу нь өөрийн хүссэнээр байлгах гэх, ямар нэг байдлаар эрхэнд нь халдахад дуугүй хүлээн зөвшөөрдөг, уучилдаг. Залуус ч тэр өөрийн өмч хөрөнгө мэт хайртай бүсгүйдээ ханддаг! Эмэгтэй хүн өөр шиг нь хүн гэж хүлээж авч чаддаггүй бололтой юм! Иймэрхүү асуудал гарахаар ийм л бодол төрдөг. Эмэгтэй хүн өөрийгөө хайрлаж хүндлэх хэрэгтэй шүү!
Монголд шударга шүүх байх биш. Мөнгө, эрх мэдэл хоёр ялна даа. Муухай шүү. Харж л байгаарай, Сунжирч сунжирч хэрэгсэхгүй болно доо
Хүнийг гомдоосон хүн хэзээч өөдөлдөггүй юм аа. Одоо үлдсэн бүхнээ сайн хайрла .....
Hogiin aluurshing shorond hii hairan ohin
Hugiin gulug uiliin ur, nugel ni nudeer ni bult garah blgui dee
Боргил гэж новш алсан юм биш үү
Bi bsn bol zvgeer l ene er adguusiig yaj iigeed alna zgr orhihgvi ooriin uhamsargvi arhichin zangasa bolj hvn aminii hereg hiisen adguusiig yaj iigeed l alna ugsaa vnetei bvhnee aldsan ym chin amidral utgagvi sanagdana
uuriig n gadnii nuluugui uxuulj boliishd.naiz oxinoo aldaad gutarsan l bgaa biz.
ohinoo hyamgadaj l bhgui bol hetsuu yum ih duuldah boljee. um sain amgalan boltugai.
OHIN URIIG MIN ALVAL BI YU CH BODOHGUI SHUUD OORIIG N ALNA, SHOROND ORNO L BIZ, SHORONGOOS AIJ TORUULSEN UREE HUND ALUULAHGUI
Ямар хѳгийн новш болгож ѳсгѳсѳн юм бэ,сайхан охиныг дарамтлаж байгаад алсан байна,хѳѳрхий охин аавынхаа санааг зовооно гээд л хэлэхгүй байсан байх л даа,Сайхан охид минь хүнээ л таньж нѳхѳрлѳх хэрэгтэй
Um sain amgalan boltygai. Hargis alyyrchin batlan daaltand gadyyr chuluutei yavj boldog um yy??? Shuuh cagdaa hergiig uneneer ni olj hyyliin hatyy hariyclaga toocohiig ard tumen shaardaj baina!!!
мөнгөтэй айлын хүүхэд гэсэн мөнгөндөө аарахсан муу гөлөг алсан байж таараа хөөрхий үрээ алдсан аавын сэтгэл ямар хэцүү байгаа болдоо хөөрхий авилга хээл хахууль өгөөд зүээр гарах гэж байгаа биз бас
мөнгөтэй айлын хүүхэд гэсэн мөнгөндөө аарахсан муу гөлөг алсан байж таараа хөөрхий үрээ алдсан аавын сэтгэл ямар хэцүү байгаа болдоо хөөрхий авилга хээл хахууль өгөөд зүээр гарах гэж байгаа биз бас
Одоо үед цонхоор шидчихээд өөрөө амиа хоролсон гэдэг үг моод болжээ хуулийнхан үнэнийг олоосой билээ ум ма ни бад ми хум
хайран сайхан охин зоддог байсан байна тэгэхээр алсан байж таараа ийм хартай юмнууд хардаж уурлахаараа аймаар алах юуч биш болдог байх
hunii saikhan ur.yana daa
Зоддог байсан бна алсан байх хайран сайхан охин ийм сайхан насан дээрээ адгийн муухай алуурчинд дарамтлуулж зовж байгаад алуулждээ тодорхой юмыг бариад хориод шоронд адилхан тамлах хэрэгтэй нүгэл нь нүдээр нь гарна даа
1 l zodson bol sal. Zoddog hun hezee ch zasrahgui. Udaa daraa zoduulchaad salahgui baigaad baisniig bodohod mungund ni l horogdood baisiim boluu daa, tuunees zoduulaad baihaar setgel hurnu bizdee. Mungu ch huchtei yumaa, odoo bas ene hergee hudaldaad avna biz
obplastic xxk gj mongoldoo gyalgar uutaar monopoldson to gazar bgaa shuudee uutnii zah zeeliig atgasan gazardaa mongotei ailiin huuhed usnaas huurai garaad l ireh bhdaa
Ер нь ийм зүйл ажиглагдах л юм бол шууд уулзуулахгүй тас хориод нөгөө залууд нь дахиж ойртох юм бол цагдаад гомдол гаргана гээд эртхэн татаж байсан нь дээр юм байна даа.
etseg ehiin hiisen uiliin vr vr huuhded gj.....
Алах гэж буцааж аваачсан л бна ш дээ.
Хүний хайран сайхан охин үрийг дахиж хэзээс босч ирэхээргүй хэмжээнд хүргэдэг арчаагүй эрийн сүгүүдийг яаах вэ???????? хайран сайхан охин...... Хайр гэж энэ үү??? Айлын охиныг жаргааж чадахгүй бол яах гэж эргүүлдэг новшнууд вэээ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
hoorhii dahiad neg saihan ohinii ami nas uregdlee ohiduud min hunee l zow songoh heregtei hairan saihan ohin
Хүний сайхан үрийг хайрлаж чадахгүй бол явуулахгүй алчихдаг, бузартай хүүр юм аа.
зоддог байсан байнаа тэгэхээр алсан байж таараа муу хар алуурчин мөнгөндөө аарахсан муу гөлөг