Монгол Улсын Цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин, МУСТА Чулуунбаатарын Бадрал ОХУ-ын Якутск хотод болсон Айтилина Адамовагийн нэрэмжит олон улсын дуурийн дуу дуулаачдын уралдаанд тэргүүн байр эзэллээ. Айталина Саввична Адамова-Афанасьева бол “Хойд нутгийн Кармен” хэмээн алдаршсан, Якутаас анх удаа П.Чайковскийн нэрэмжит уралдаанд түрүүлсэн дуучин билээ.
Ч.Бадрал Гран При шагналаа Айтилина Адамовагаас гардан авлаа.
Мөн Дуурь, бүжгийн эрдмийн театрын дуучин С.Бат-Эрдэнэ диплом, Якутск хотын тусгай шагнал хүртэж, тус уралдааны шинэ шилдэг залуу дуучин болжээ.
1-р байр: Абая Надия Наденова (Казахстан), Минхун Сюй (Хятад)
2-р байр: Екатерина Корякина (ОХУ), Э.Мөнхтөр (Монгол)
3-р байр: Юико Осада (Япон), Балуан Беркенов (Казахстан)
Ч.Бадрал энэ жил "Дэлхийн дуурийн дуучин Кардифф-2019" уралдааны урьдчилсан шалгаруулалтын сүүлийн шатанд шалгарсан. Тэрбээр дэлхийн шилдэг 19 дуучинтай тунан үлдэж, ирэх зургадугаар сарын 17-22-нд Уэлсийн Кардифф хотноо өрсөлдөх болсон. Ч.Бадрал нь өнгөрсөн жил Италийн алдарт CHIGIANA академиас зохион байгуулдаг “CHIGIANA international competition-2018” дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байрыг авч, “Golden Star-2018” шагналын эзэн болсон билээ.
Сэтгэгдэл ( 2 )
Энэ хүнд тэр шар төмрөө өгөөч ичмээр юм...намайг орсод сурч байхад наад хүн чинь жинхэнэ од байсан шүү...
баяр хүргэе өшөө хичээгээрэй