Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдөр /2019.05.01/ Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.
Н.Алтанхуяг “Би хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж зарим зүйлийн талаар тодруулга хийх шаардлага гарсан юм. Гурван зүйл ярья гэж төлөвлөсөн. Нэгдүгээр намын даргын сунгаа, хоёрдугаарт АН-д юу болж байгаа тухай хэлэх ёстой. Цаашид бид юу хийх ёстой вэ гэдэг талаар санал хэлье. Төгсгөлд нь гүтгэлэгтэй холбоотой холбоотой асуудлаар мэдээлэл өгнө” гэж мэдээллийн эхэнд онцолсон.
Тэрбээр “УИХ-д АН есөн суудалтай үлдсэний дараа АН-ын даргын сонгууль болсон. Би шударга үнэний төлөө намын даргын сунгаанд өрсөлдсөн. Цагдаа, тагнуул, мөрдлөгө гээд надад маш их дарамт шахалт үзүүлж ирсэн. Тухайн үед намын даргад өрсөлдөхөд, 2016 оны арваннэгдүгээр сарын 30-нд намайг дуудаж сэжигтэн болгож байсан. Би тухайн үед “Сэжигтэн хүн намын даргад өрсөлдлөө” гэсэн Пи Ар явах юм байна гэж бодож байсан. Тийм л миний эсрэг Пи Ар явсан. Энэ бол М.Энхболд, Ц.Элбэгдорж нарын хонгилын нэг хэсэг байсан гэдгийг хожуу ч гэсэн хэлье гэж бодож байна. Намын даргын сунгаанд тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАН-ын дарга М.Энхболд нар далдуур оролцсон. Баянгол, Баянзүрх гээд нийслэлийн зарим дүүрэг дээр миний саналыг луйвардсан. Над дээр 300 санал бичиж, С.Эрдэнэ дээр 3000 санал бичсэн байсан. Тэгээд ялагдаад би чимээгүй өнгөрсөн. Улс орон даяар луйвар болж байгаа учраас АН-ын даргын сонгуулийн луйвар яахав гээд өнгөрсөн.
Дараа нь Ерөнхийлөгчийн сунгаанд би өрсөлдье гэж шийдсэн. М.Энхболд, Ц.Элбэгдорж нар намайг хууль шүүхээр дарамталж байсан ч би өрсөлдсөн. Гэвч тэд намайг унагаах бүх зүйлийг хийсэн. Санал хураахын өмнөх өдөр Ц.Элбэгдорж "Р.Амаржаргалыг дэмжинэ шүү" гэж гишүүдэд үүрэг өгсөн. Р.Амаржаргалыг ерөнхийлөгч болгочихвол арай зөөлхөн юм байна гэж бодсон байх. Азаар дундуур нь Х.Баттулга гарч ирсэн. Тэгээд би Ерөнхийлөгчийн зөвлөх болсон. Би ерөнхийлөгчийн зөвлөх болсноос хойш АН-ын ажилд оролцоогүй юм. Гэтэл намайг намын дарга С.Эрдэнэ намын байр зарж идсэн мэтээр гүтгэж байгаа учраас олон нийтэд мэдээлэл өгөх ёстой.
Өнөөдөр АН юу болоод байна вэ гэдгийг ярих хэрэгтэй. 60 тэрбумыг хамгаалдаг болсон. Эрдэнэтийн 49 хувийг авсныг дэмждэг болсон. АН-ын удирдлага АН-ыг нам биш болгосон. Бид одоо АН-аа цэвэрлэж авах ёстой. Зөвхөн АН-ын залуучуудын холбооны даргад өрсөлдөхийн тулд 120 сая төгрөг төлдөг. Аймаг дүүргийн намын даргад өрсөлдөхийн тулд 15 сая, 20 сая төгрөг төлдөг. Энэ бол нам биш, мөнгөний сүлжээ болсон. Энэ бол С.Эрдэнийн нийгмийн даатгалын сүлжээ болсон. Мөн гишүүдээ хасдаг хөөдөг болсон. Л.Болд, Ж.Батзандан гишүүд байтугай жирийн гишүүдээ хөөдөг болсон. Л.Болд, Ж.Батзандан хоёртой маш олон зүйл дээр санал нэг байгаа.
Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёрт нэг зүйл хэлчихмээр байна. Төрөө зардаг хулгайч нараа та нарт АН томдоно шүү. АН ардчилсан хувьсгалыг хийж, ард түмнийг сэрээсэн нам. Одоо шударга ёсыг тогтоох, түүчээлэх ажлаа эхлүүлэх ёстой нам. Хоёрдугаарт, би С.Эрдэнэд хандаж хэлье. С.Эрдэнэ ээ би чамайг дэндүү сайн мэднэ ээ. С.Эрдэнээг ямар гэмт хэргээр нь хэн барьцаалчихаад юу хийгээд байгааг ард түмэн ойлгочихсон. С.Эрдэнэ ээ чи гэмт хэргийн бүлэглэлийн гар хөл болохоо боль. Чи АН-ын дарга байх эрхгүй хүн. Чамайг АН-аас зайлуулна.
С.ЭРДЭНЭД ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖЭЭ
Н.Алтанхуяг “Би АН-ын даргаар зургаан жил ажилласан. Энэ хугацаандаа намайг намын байр “идсэн”, намын мөнгөөр ланд машин авч унасан гэж гүтгэсэн. Би 2008 -2014 оны хооронд АН-ын дарга, тэргүүн шатар сайд хийж байсан. Би ядарсан намынхаа мөнгөөр ланд автомашин авч унах хүн биш.
Мөн намын байр зарсан гэж гүтгэж байгаа. Надад намын байрнаас нэг ч төгрөг авсан зүйл байхгүй. Би “Ардчиллын өргөөний барилгын суурийг дуудлага худалдаагаар худалдах ажлыг намын хэрэг эрхлэг газар, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарьт даалгаж байсан. Энэ бол гүтгэлэг. Энэ хүмүүс ийм гүтгэлэг хийхдээ сурсан хүмүүс. Намайг Ерөнхий сайд байхад маш их мөнгө цацаж “новш” болгосон. Яагаад гэхээр Оюутолгой, Тавантолгойн эрх ашгийн асуудал хөндөгдөж байсан. Тийм учраас хуулийн байгууллагад хандсан. Миний нэр хүндэд халдсан үндэслэлээр С.Эрдэнэд зөрчлийн хэрэг үүсгэсэн” гэлээ.
АН-ын дарга С.Эрдэнэд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас зөрчлийн хэрэг үүсгэсэн байна.
Түүнийг АН-ын гишүүнчлэлээс хассан гэх асуудалд “Би АН-ын хувьсгалд МУИС-ийн багш байхаасаа эхлэн ажилласан. Намайг хассан гэх албан бичиг би олж үзээгүй байна. Тэдний хасдаг, тэднээс хасуулдаг гэж юу байсан юм. Одоо боль, хэтэрлээ. Ц.Элбэгдорж, М.Энхболд нарт Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нь хариуцлага тооцоочээ. Энэ хүмүүс МАН-д үүрээ эвдүүлэнгүүтээ АН-д үүрээ засах гэж байна” гэсэн юм.
ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
Сэтгэгдэл ( 11 )
Муу нохойнууд бие биенийгээ сайн хэмлээд байцгаа,өшөө сайн бие биеэ бариж идэж, уралцаж цусаа үзэж там руугаа зайлцгаа.алтанхуяг,эрдэнэ,элбэгдорж?ми,мэлгэр,баяр нарт би нэг юм хэлиеээ.ард олны өмнө гарч ирээд бие биенийгээ буудаж алцгаа.ингэж энэ хорвоогоос, энэ монгол орноос зайлж далд орцгоо.бузаруудыг бузараар устга,өөр замгүй
Танай АН бүрмѳсѳн сѳнѳѳсэй.Залуучууддаа зай тавьж ѳгдѳггүй хэдэн хѳгшин тѳгцѳгнүүд нь хоорондоо мэрэлцээд л... Элбэгдорж Бат Үүл бла бла....Алтанхуягаа та ч ялгаагүй....
2019-05-01 18:15 Н.Ялтанхуягаа?!... Хогийн хүн чи ядахдаа тэр хогийн нам дотроо асуудлаа ярь?! Хүний намын алдаагүй дарга М.Энхболд руу битгий дайр?! Бусад новшнуудтайгаа тусдаа тооцоогоо бод?! М.Энхболд дарга чамд ч төрд ч гай болоогүй хүн?! Харинч чамайг бодвол хүн шиг хүншдээ?!
2019-05-01 18:15 Н.Ялтанхуягаа?!... Хогийн хүн чи ядахдаа тэр хогийн нам дотроо асуудлаа ярь?! Хүний намын алдаагүй дарга М.Энхболд руу битгий дайр?! Бусад новшнуудтайгаа тусдаа тооцоогоо бод?! М.Энхболд дарга чамд ч төрд ч гай болоогүй хүн?! Харинч чамайг бодвол хүн шиг хүншдээ?!
2019-05-01 18:15 Н.Ялтанхуягаа?!... Хогийн хүн чи ядахдаа тэр хогийн нам дотроо асуудлаа ярь?! Хүний намын алдаагүй дарга М.Энхболд руу битгий дайр?! Бусад новшнуудтайгаа тусдаа тооцоогоо бод?! М.Энхболд дарга чамд ч төрд ч гай болоогүй хүн?! Харинч чамайг бодвол хүн шиг хүншдээ?!
Чи өөрөө аймшигтай луйварчин шүү дээ. Намын байх 8 тэрбумаар зарж идсэн юм байна чи.
Chi ch bas adilhan shde, 2 har hereee biye biyeniihee hariig gaihav gegch bolj bn
yu ch yarisan bai ta nariin ue ungursun. AH zaluuchuudaaraa hamaa goyoh tsag bolsoon. TV harna huguu l uvuu nar bie bienee hemleed l. odoo bid 30 nas davjee.
АН-ын байрыг Элбэшдорж, Цагаан нарын хүүхэн Оюундарь нар Элбэгдоржийн сонгуульд зарчихсан. Эрдэнээ 110 тэрбумыг Нийгмийн даатгалаас гаасан нь удахгүй илрэх гэж байна. Энэ хүмүүс ийн авсан энэ хулгайн мөнгөнөөс нийгмийн даатгалын байцаагч нараас өөр хэн хувь хүртсэн бэ?
Agi alaltsaad og za naa AHuusuudaa samaraad og za mongol ulsad AH hereggvi boldogson bol bvgdig shorond himeer baina shvv kkkkkk zail AH
байраа идсэн л юм байна.