.png)
ЦЕГ-аас гадаадын иргэд шонхор шувуу барьсан болон газрын тосны хайгуулын үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр Экологийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлстийн дарга Д.Нямрагчаа "Засгийн газраас энэ онд 350 шонхор шувуу барих зөвшөөрлийг 11 аймаг, гадаадын 4 улсын 24 иргэнд олгосон. Шонхор шувуу барих отогт гурав хоног тутам шалгалт хийхээр хуульчлагдсан байгаа.
Сүүлийн үед Төв аймгийн нутаг дэвсгэрт гарсан гадаадын иргэн Э-д холбогдох үйлдэлд Төв аймгийн цагдаагийн газраас бусдын орон байрт хууль бусаар нэвтэрсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6-д заасны дагуу хэрэг бүртгэл нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэлээ.
Мөн "Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт байрлах уул уурхайн компанийн ажилчдын кемп рүү хууль бусаар нэвтэрч, зөвшөөрөлгүй дүрс бичлэг хийж, хэрүүл маргаан үүсгэсэн асуудалд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа үргэлжүүлэн явуулж байна.
Уг хэрэгт холбогдох дөрвөн иргэнийг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатайгаар баривчилсан. Мөн нэг иргэнийг шүүхийн захирамжаар 30 хоногийн хугацаатайгаар цагдан хорьсон байгаа" гэлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 1 )
Tegmeerdee.Hudlaa dur esgesen shantaach hiigsediig taslan zogsooh heregtei