Ж.Ойлан: Миний бүх бүтээл дээд тэнгэрээс ирсэн

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 03

Монголын уран зураач, барималч Ж.Ойланы “Мөнх хөх тэнгэрийн орон” үзэсгэлэн ОХУ-ын Эрхүү хотын уран сайхны музейд нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэн нь Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулан гарч байгаараа онцлог юм.

Реалист, сюрреализм буюу бодит, зөн билгийн урсгал чиглэлээр бүтээлээ туурвидаг Ж.Ойлан зөвхөн цэнхэр өнгө ашигладаг зураач билээ. Үзэсгэлэнгийн танхимд түүний 40 зураг тавигдсанаас гадна цэнхэр өнгийн бүрэн тавилгатай гэр байрласан нь үзэгчдийг Ж.Ойланы ертөнцөд бүрэн оруулж чаджээ.

Ж.Ойлан “Би үзэсгэлэнгээ “Мөнх хөх тэнгэрийн орон” гэж сансамсаргүй нэрлээгүй. Манай өвөг дээдэс эрт дээр үеэс хөх тэнгэрээ шүтэн дээдэлж амьдардаг байсан. Тэнгэр бол дэлхийн бүх ард түмнийг нэгтгэдэг зүйл. Монгол гэхээр хүмүүс нүүдэлчин ард түмэн л гэсэн ойлголттой байдаг. Тэгвэл би Монгол бол агуу соёл урлагийн орон гэдгийг харуулахыг зорьсон. Миний бүх уран бүтээл дээд тэнгэрээс ирсэн. Зүүдэнд минь тэнгэрээс илгээсэн дүрийг би сэрээд цаасан дээр буулгадаг. Дараа нь өөрөө зурсан зүйлдээ гайхах үе ч бий” гэж сэтгүүлчдэд ярьжээ.  

Үзэсгэлэн энэ сарын 19 хүртэл Эрхүүд олны хүртээл болоод Красноярск, Новосибирск, Екатеринбург, Москва, Санкт-Петербург, Владивосток хотуудад зочилно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kostya(43.228.131.90) 2021 оны 06 сарын 29

tenger bishee janat ah yvuulj baigaa um aa

1  |  0
Top