ДДУС-ийн төгсөгчид өөрсдийн брэнд үүсгэх сонирхолтой

Админ | Zindaa.mn
2019 оны 05 сарын 06

СУИС ДДУС-ийн энэ жилийн төгсөгч нарын диплом хамгаалалтын бүтээлүүд Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ. Уран зураг, дизайны ангийнхны бүтээл  харагдаж байв. М.Мөнх-Эрдэнэ “Шаргын говь”, Х.Бяхтар “Эрэмгий залуу нас”, Б.Билгүүнчой “Хүйтэн тал”, Ц.Хадхүү “Жин үд” гэх мэтийн 50-аад төгсөгч үзэсгэлэнд оролцов. Түүнээс онцлон куббизм урсгалаар монгол ардын уламжлалт хэв маягийг харуулсан “Жалам хар” зургийг бүтээсэн залуу уран бүтээлч н.Энхжин “Энэ бүтээлээрээ үндэсний монгол бүжгийн дэг, хувьсал хөдөлгөөнийг харуулахыг зорьсон. Цаашид орчин үеийн урсгалаар дагнана” гэв.

Дизайны урлагийн багш “Манай сургуулийн онцлог бол урлагийн нүдээр бүхнийг харж, шинэ материал, форум, сильветийг гаргахыг зорьдог. Төгсөгч нараас маань Итал,Солонгост загварын чиглэлээр магистрт сурахаар явж байна. Төгсөж ирээд “Говь”, “Гоёо”, “Шилмэл загвар”  гээд үндэсний томоохон брэндэд ажиллаж байна. Зарим нь өөрийн гэсэн шинэ брэнд үүсгээд компани байгуулаад амжилттай ажиллаж байна” гэж шавь нараараа бахархан өгүүлж байв.

Момументаль уран зураг буюу чимэглэх уран зургийн ангийн төгсөгч Т.Солонгын бүтээл бусад бүтээлээс онцлог болсон байв. “Энэ бол 1970 оноос дэлгэрч эхэлсэн хивсний утсаар хийдэг туурган хивсэн бүтээл юм. Уран зураг шиг өнгө дизайны зохиомжоо зурж гаргаад нэхэж гар аргаар хийдэг тухай Солонго тайлбарлаад “Энэ бүтээлээ хийхэд гурван сар зарцуулсан. Нэхэж урлахад хэцүү ч хийсэн хойноо үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж авчирдаг болохоор цаашид энэ чиглэлээрээ хувиараа ажиллах бодолтой” гэж хэлэв.

А.Сүглэгмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top