“ҮЛЭМЖИЙН ЧАНАР” уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан Mongol Art Gallery-д Төрийн шагналт, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Цэрэннадмидын ЦЭГМЭДИЙН “ҮЛЭМЖИЙН ЧАНАР” уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ.

“Үлэмжийн Чанар” үзэсгэлэнгийн нээлтэнд Ардын зураач, Төрийн шагналт До.Болд, МУЭ-ийн ерөнхийлөгч А.Сонинбаяр, Урлаг судлалын ухааны доктор профессор, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Ц.Эрдэнэцог болон бусад хүндэт зочид үг хэллээ.

Үзэсгэлэнд 60 орчим бүтээл дэлгэгдсэн бөгөөд энэ нь зураач Ц.Цэгмэдийн 40 дэх бие даасан үзэсгэлэн болж буй билээ.

Үзэсгэлэн: 03-р сарын 07–16 -ны өдрүүдэд үргэлжилнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top