Монгол, Өмнөд Солонгос улсын гэрэл зурагчдын хамтарсан "Autumn Festivals" үзэсгэлэн өчигдөр /2019.11.18/ Театрын музейд нээлтээ хийлээ.
Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, The photo artist society of Korea зэрэг байгууллагуудын хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэнд Өмнөд Солонгосын 25, Монголын 9 гэрэл зурагчны хоёр орны намрын улиралын онцлог, сайхныг хальсанд буулган үлдээсэн бүтээлүүд тавигджээ.
"Autumn Festivals" үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 25-ныг хүртэл Монголын театрын музейд гарна.
Сэтгэгдэл ( 0 )