Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаныхан олон удаагийн үйлдэлтэй хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлэн баривчилж, хохирогч нарыг тогтоохоор ажиллаж байна.
Тодруулбал, эрхэлсэн тодорхой ажилгүй, нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг 1991 онд төрсөн эмэгтэй С нь томоохон зах худалдааны төвүүдээр бусдын лангуу нь дээр ил тавьсан гар утас болон бусад эд зүйлсийг хулгайлдаг байсан нь шалгалтаар тогтоогдсон байна. Урьдчилсан байдлаар 100 орчим хулгайн гэмт хэргийн үйлдэл тогтоогдож одоогоор мөрдөн шалгаж байна. Тэрээр хулгай хийхдээ 5-6 сартай бага хүүгээ дагуулан бусдыг хууран мэхэлж хулгай хийдэг байжээ. Бусдаас хулгайлсан эд зүйлээ бага үнээр ломбард, захуудаар худалдан борлуулдаг байснаа хүлээн зөвшөөрчээ.
Сэтгэгдэл ( 1 )
Гэр бүлээрээ урт гартнууд юм байна л даа. Бага хүүгээ аав ээж гэж хэлэхээс нь өмнө мэргэжлээ өвлүүлж байгаа юмуу хаашаа юм. Ийм улсууд хэдэн зуугаараа бий шдээ, тэнгэр заяатнуудаа.