Цагдаагийн байгууллагаас амралтын газруудад амарч байсан иргэдийн эд зүйлсийг хулгайлдаг бүлэг этгээдүүдийг илрүүлж, баривчиллаа.
Тодруулбал. 2022 оны 06 дугаар сараас 09 дүгээр сарын хооронд Архангай, Булган, Төв, Хөвсгөл аймгуудын нутаг дэвсгэрт 9 удаагийн үйлдлээр жуулчны баазад амарч байсан иргэдийн 112 сая төгрөгийн үнэ бүхий мэргэжлийн гэрэл зургийн аппарат, камер, гар утас, үнэт эдлэл зэрэг эд зүйлсийг урьд өмнө хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан 33-35 насны Г, Г, Б нар бүлэглэн үйлдсэнийг цагдаагийн байгууллагаас илрүүлж, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан иргэд та бүхэн аялал, зугаалгаар явах, амралт, сувиллын газраар үйлчлүүлэхдээ анхаарал болгоомжтой байж, хувийн эд зүйлсээ хулгайд алдахаас сэрэмжлүүлээ.
Сэтгэгдэл ( 4 )
Төрийн толгойлогчдоосоо эхлээд лидер хулгайчтай гэдгээ мэдсээр байж хулгайчид юмаа алдаж л байдаг. Ажиллахгүй хэрэглэхгүй болсон аппарат камер гар утас хэрэгсэл авч явж байгаад гарыг нь цайлгаад аятайхан шиг хулгайлуулж болдоггүй юм уу
Иймэрхүү засрахгүй нийгмийн хог шааруудыг зүгээр л устгалд оруулчихаж баймаар
Хөвсгөлиын Их уул суманд хээр хонож байгаад бүх хүнсээтонуулсан даа, хөдөөнийхөн маань их өлөн болсон юм билээ!
nertei ysrai zurag xorogtei buchij bau rrb yu baidag yum