Цагдаагийн байгууллагад 2023 оны гуравдугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хашаанд байсан “Land Cruiser 200” маркийн тээврийн хэрэгсэл алдагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Тус дүүргийн цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж хэргийг урьд өмнө нь шүүхээс ял шийтгэгдэж байсан, 45 настай, эрэгтэй ”З” гэгч үйлдсэн болохыг илрүүлсэн байна.
Уг этгээд нь алдагдсан тээврийн хэрэгслийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хашаанд нуусан байсан бөгөөд уг тээврийн хэрэгслийг задалж, бусдад худалдан борлуулах гэж байсан үйлдлийг тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд иргэд та бүхэн тээврийн хэрэгслээ хяналтын камер болон харуул хамгаалалттай газарт байршуулах, байр, орон сууцаа олон хоногоор эзэнгүй орхихгүй байх, хөршийн холбоогоо сайжруулж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлж, сэжигтэй этгээд, үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад даруй мэдэгдэхийг зөвлөж байна
Сэтгэгдэл ( 1 )
Тээврийн хэрэгсэлийг хаана явж байгааг нь камераар хянаж байгаа биз дээ.