“Big Bang”-ийн Сынриг баривчилна

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 10

Өмнөд Солонгосын Цагдаагийн газраас “Big Bang” хамтлагийн дуучин Сынриг баривчлах зөвшөөрөл хүссэн бичгээ энэ сарын 8-нд Прокурорын газарт хүргүүлжээ.

Цагдаагийн газраас “Бид Сынриг биеэ үнэлэх явдлыг зуучилсан, компанийн хөрөнгийг хууль бусаар ашигласан хэрэгт шалгаж байгаа. Тэр 2015 онд Японы хөрөнгө оруулагчдад биеэ үнэлэгч зуучилсан нь тогтоогдсон. Хэрэг мөрдөн шалгалтын түвшинд байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Түүнийг оргон зайлах, эд мөрийн баримтыг устгах магадлалтай гэж үзсэн тул баривчлан хорих хүсэлт гаргасан” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Хэрэв Прокурорын газраас зөвшөөрөл өгвөл Сынриг 48 цаг хорин, мөрдөн шалгах болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top