Ш.Раднаасэд: Бүх насаар нь хорих ялд хөөн хэлэлцэх хугацаа тооцогддоггүй

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 13

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн хѳѳн хэлэлцэх хугацаагаар хэрэгтнүүдэд ял завших боломж олгосон гэх шүүмжлэлд хариулт өглөө.

Тэрбээр “Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах өдрийг хүртэл тоолно. Яллагдагчаар татсанаар хөөн хэлэлцэх хугацааг зогсоохоор хуулийн төсөл орж ирсэн. Харин үүнийг гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоход зогсоно гэж заасан. Яагаад гэвэл хүнийг удаан хугацаагаар яллагдагчаар татаад хорьж, цагддаг байсан. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаанд нь бариулж мөрдөх ажиллагааг яаравчлахгүй бол ерөнхий прокурорын шийдвэрээр хугацаагүй хорих заалтууд байсан. Мөн Эрүүгийн өмнөх хуулиудад шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэсэн заалт байсан. 2008 онд өөрчилснөөс болоод 10 гаруй хэрэг түдгэлзсэн. Ингээд хөөн хэлэлцэх хугацаа зогсдогтой холбоотойгоор хэргийн холбогдогчийн хэн нэгэн оргон зайлах, гадагшаа явах, зарим байгууллагаас тайлбар ирээгүйгээс болоод тухайн хүн насаараа яллагдагчаар явах нөхцөл байдал үүссэн. 10 гаруй хэрэгт хамгийн багадаа 10 мянган хүн байна гэсэн үг. Үүнийг хүний эрх талаас нь дээрдүүлэх зорилгоор санал гарсан зүйл. Хөөн хэлэлцэх хугацааг зогсоогоогүй тохиолдолд тухайн хэргийн мөрдөх хугацаа үргэлжилдэг. Хөөн хэлэлцэх хугацаа дуусахгүй байна гэдэг нь тухайн хүн насаараа гэмт хэрэгтэн мэт явдаг.  

С.Зоригийн хэрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулсан гэж шүүмжилдэг. Гэвч хүн амины хэрэг болон бүх насаар нь хорих ялд хөөн хэлэлцэх хугацаа тооцогддоггүй. Үүнийг өөрчлөөгүй байгаа. Дэд сайд асан Б.Энхбаяр хоёр өөр асуудлыг холбож ярьж байгаа нь буруу. Улсын Дээд шүүхээс тайлбар өгсөн. Эх газрын системтэй орнуудын хууль эрхзүйн орчинд хэрэгждэг системийг бид хэрэглэдэг. Герман, Орос зэрэг олон оронд хуулийг ингэж хэрэглэдэг. С.Зоригийн хэргийг нуух хаах эсвэл хэн нэгнийг хэргээс мултлахын тулд ийм хуульд өөрчлөлт орсон зүйл байхгүй” хэмээн тайлбарласан юм.

ШУУД ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
huyag(202.9.45.49) 2019 оны 05 сарын 15

gishuun bolson heregee buteegeed l zailtsgaah yum da ene 76 hiisen ajildaa batalgaa gargadag bolmoor bn buruu huuli gargabal uursduu hariutslagaa huleedeg bmaar bn

0  |  0
б(66.181.169.70) 2019 оны 05 сарын 15

МОНГОЛ УЛСЫН ЯЗГУУР ЭРХ АШГИЙН ЭСРЭГ ҮЙЛДЭЛ ХИЙСЭН БАЙНА

0  |  0
zochin(66.181.188.34) 2019 оны 05 сарын 14

Radnaased.ed.hariutslaga.toots.Ashig./somirholyn.zurchiltei..Sanaataigaar.XXXiig.uurchilsun.bna.mongol.ulsad.asar.ih.hohirol.uchruulj..gemt.heregtnuuded.yal.zavshih.bolomj.olgoson.hun.huuli.zuin.baingyn.horoon.darga.baih.yosgui.olon.yam.hutsalgui.ogtsor

0  |  0
g(202.126.89.160) 2019 оны 05 сарын 13

ooroo holbootoi baritsaand orchihood bgaa geseen

0  |  0
Зочин (103.57.93.194) 2019 оны 05 сарын 13

Шалгаж байгаа гэсээр байгаад офшортонгууд баялгаа гадныхантай нийлж унэгуйдуулж идэж уудаг нехдуудэд зориулж гаргажээ

0  |  0
Зочин(59.153.85.76) 2019 оны 05 сарын 13

5 жил шалгаж бна, мөрдөж бна, хойшлогдлоо, буцаалаа гэсээр байгаад анхан шатны шүүхээр хугацаа өнгөрчээ гээд цагаан захтнуудын хэрэг хэрэгсэхгүй болоод бгаа ш дээ

0  |  0
zochin(202.126.89.185) 2019 оны 05 сарын 13

ene uls vneheer hulgaichdaar dvvrchee china shig arga hemjee avbal bvgdeeree budaa bolno doo mglchuud yahaaraa iim baliar hudalch hulgaich bdag yum be ***

0  |  0
Ман(64.119.21.206) 2019 оны 05 сарын 13

Сохорч үхмэр.Ийм арчаагүй амьтад төрд байхаар улс орон яаж хөгжиж,ард түмний амьдрал хэзээ өөдлөх юм бэ?

0  |  0
Зочин(59.153.112.201) 2019 оны 05 сарын 13

Зөв заалт шүү.

0  |  0
СӨСУӨ(66.181.165.246) 2019 оны 05 сарын 15

АВИЛГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГТ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ГЭЖ БАЙХ ЁСГҮЙ.

1  |  0
зочин(202.179.25.219) 2019 оны 05 сарын 13

Улс орон Ард иргэд дээ ЭЗ-ын асар их хохирол учруулсан Төрийн албан тушаалтангуудын Гэмт хэргийг Хаацайлах Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн Тогтоол Захирамж Жирийн Иргэдэд бол огт Хамаарагдахгүйн ойлгомжтой шүү дээ Эрх мэдэл Албан тушаалаа ашиглаж Хамсаатануудаа болон Өөрсдийгөө хамгаалсан Нам нэртэй Гэмт Бүлэглэлүүдын гаргасан Захирамж тогтоол шүү дээ

1  |  1
44(27.123.214.2) 2019 оны 05 сарын 15

Зайлуул авилгаар, бусдын гар хөл болж хууль өөрчлөх санал гаргасан хүүхэлдэй,,, одоо насаараа энэ гуншингаа зүүнэ

1  |  1
kkk(202.131.246.180) 2019 оны 05 сарын 13

Дарга нар мөнгө завшсанаа нуун дарагдуулна. Түүнийг энгийн ажилтан мэдэх боломжгүй. Тэгээд мэдэхэд түүнийг хөөн хэлэлцэх хугацаа аль хэдийн дууссан байна. Гутамшиг. Шудрага царайлсан новш

1  |  0
kkk(202.131.246.180) 2019 оны 05 сарын 13

Хөөн хэлэлцэх хугацаа зааснаар дарга нар мөнгө завших бололцоо олгож байна.

1  |  0
dkl,(202.179.27.176) 2019 оны 05 сарын 13

ард түмнээ бодоочэээ. ард түмэн шоронд хатах ёсгүй!!!!!

0  |  0
бодлын хулгайч(66.181.167.53) 2019 оны 05 сарын 15

МХЕГ-ЫН ХУЛГАЙЧ НАРАА ЯАХ ГЭЖ БАЙНА. ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛДАГ ТОМ ГАР ЮМ АА ЧИ. ОДОО ХҮН ГЭЖ БОДОЖ ЯВЛАА. ЧАМД ТӨРД БАЙХ ЭРХ АЛГА. ӨӨРӨӨ ЗАЙЛ ДАА

2  |  1
бодлын хулгайч(66.181.167.53) 2019 оны 05 сарын 15

МХЕГ-ЫН ХУЛГАЙЧ НАРАА ЯАХ ГЭЖ БАЙНА. ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛДАГ ТОМ ГАР ЮМ АА ЧИ. ОДОО ХҮН ГЭЖ БОДОЖ ЯВЛАА. ЧАМД ТӨРД БАЙХ ЭРХ АЛГА. ӨӨРӨӨ ЗАЙЛ ДАА

1  |  1
Top