МАН-ын Хяналтын хороо 2019.05.16-нд хуралдаж, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт хариуцлага тооцон, таван жил улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргаад байгаа.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Оюутолгойд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг “Оюу толгой” компанид хүргүүлсэн гэсэн үндэслэлээр буруутгаж байгаа бол УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр дуусгавар болгох заалтыг оруулсан гэж үзэн, хариуцлага тооцох шийдвэр гаргасан билээ.
Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарыг буруугүй гэж үзэн, мэдэгдэл гаргасан байна.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ “Д.Дамба-Очир гишүүний хувьд би өмнө нь хэлсэн. Оюутолгойн гэрээг шалгасан дүнг “Оюу толгой” компанид өгсөн гэдэг үндэслэлээр буруутгагдсан. Хуулиар энэ нь нууцийн зэрэглэлгүй учраас материалыг өгөх нь нээлттэй. Тиймээс энэ хүний буруу байхгүй. Ш.Раднаасэд гишүүний хувьд хөөн хэлэлцэх хугацааг хуульд оруулсан гэдэг асуудал яригдаж байгаа. МАН-ын бүлгээс үүнтэй холбоотойгоор мэдэгдэл гаргаж байна” гэсэн юм.
Уг мэдэгдэлд “Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Эрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой гарч буй санал, шүүмжлэлтэй холбоотой УИХ дахь МАН-ын бүлгээс уг асуудлыг нягталж үзээд дараах тайлбарыг гаргаж байна. Энэ асуудал хоёр өөр хуулийн төсөлд орсон заалтыг хольж хутган нийтэд мэдээлсний улмаас үүдсэн байна гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн 1.10.2-т оруулсан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой саналыг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд гаргаагүй нь хуралдааны тэмдэглэлээс тодорхой болсон. Харин 2017.05.18-ны өдөр УИХ-ын чуулганаар энэ асуудлыг хэлэлцэхдээ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анханшатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоож, уг этгээд баригдсан өдрөөс эхлэн сэргээн тоолно хэмээн өөрчилсөн байна. Энэ өдөр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нь гэр бүлийн хүний эрүүл мэндийн шалтгааны улмаас чөлөөтэй байсан бөгөөд хуралдаанд биечлэн оролцоогүй байна. Иймд дээрх саналыг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд гаргасан мэтээр олон нийтэд ташаа мэдээлэл тарааж, нэр төрд нь халдаж байгааг МАН-ын бүлгээс залруулах нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.
Дэлгэрэнгүйг МОБАЙЛ ТВ-ээс үзнэ үү!
Сэтгэгдэл ( 14 )
Таны анхааралд аваарай Та бол хувийн зан чанартай, шударга, эелдэг. Таны сарын төлбөрийг танд өгөхөд туслах орлого байна уу? 2: 3% -ийн хүүг эргэн төлж чадах бүх хүмүүст маш хялбар нөхцөлд 2,000 € хүртэлх 4,000,000 € / $ -р зээл олгодог. Би зээл авч чаддаггүй бөгөөд хуулийг хориглодог. Би өмгөөлөгчтэйгээ хамт богино, дунд, урт хугацаанд зээл авах боломжтой. Бид таны хүсэлтийг мэдэхгүй бөгөөд гүйлгээг баталгаажуулахын тулд банкны зүгээс гаргасан шилжүүлгийг бидэнд ирүүлдэггүй. . Цахим шуудан: matildalecoustre@gmail.com хаягтай холбоо бариарай wathsapp: 0022 995 414 913
Таны анхааралд аваарай Та бол хувийн зан чанартай, шударга, эелдэг. Таны сарын төлбөрийг танд өгөхөд туслах орлого байна уу? 2: 3% -ийн хүүг эргэн төлж чадах бүх хүмүүст маш хялбар нөхцөлд 2,000 € хүртэлх 4,000,000 € / $ -р зээл олгодог. Би зээл авч чаддаггүй бөгөөд хуулийг хориглодог. Би өмгөөлөгчтэйгээ хамт богино, дунд, урт хугацаанд зээл авах боломжтой. Бид таны хүсэлтийг мэдэхгүй бөгөөд гүйлгээг баталгаажуулахын тулд банкны зүгээс гаргасан шилжүүлгийг бидэнд ирүүлдэггүй. . Цахим шуудан: matildalecoustre@gmail.com хаягтай холбоо бариарай wathsapp: 0022 995 414 913
хэлэх ч үг олдохгүй байна. монгол яана даа
наад хоёр новшийг чинь хариуцлага тооцох юм бол манан бүлэглэлийн 32 бүлэгтэй АН ын 8 тай нийлээд Засгийн газрыг огцоруулж улс оронд эмх замбараагүй байдал үүсгэх байх гэж Хүрэлсүх хаширлаж байгаа цаг нь болохоор наад хоёр чинь гэртээ биш хорих 461-р ангид очих байлгүй цагийн байдалд тохируулахгүй бол болохгүй шүү
бид буруугүй ард түмэн буруутай яагаад гэвэл яах гэж биднийг сонгосон юм хохинээ
НЭЭХ БУЗАР ЦАРАЙТАЙ ХУЛГАЙЧ
ТӨР НЬ ИЙМ ТЭНЭГ БАЙХААР ГИШҮҮД НЬ АРГАГҮЙ ШҮҮ ДЭЭ. ДАВАРСАН ХУЛГАЙЧУУД.
МАН- ын ЛУЙВАРЧИД ТЭГЭЖ Л ТААРНА...
zeelee tululgvi 5 jil zugtlaa . odoo urshuuld hamragdsan bizdee
BUGD NIILSEN LUIWRCHID HARWWAS LUIWARCHIN BAINA
Тэнэг МАН нам хариуцлага хүлээлгэж чаддаггүй нь нотлогдож бна даа
ИЙМ ТЭНЭГ ЗҮЙЛ ХИЙ Ч ГЭЖ ДЭЭ. ТОГТОХСҮРЭН БОЛ МАНУУХАЙ ШҮҮ ДЭЭ. ОДОО ЭНЭ НАМЫН НЭР ХҮНД ШУУД ШАЛАН ДЭЭР.....
БАРЬЦГҮЙ НАМАА ГЭЖ МАН-ЫГ Л ХЭЛЭНЭ ДЭЭ ГЭМТ ХЭРЭГТЭН УРВАА Ч ШАРВААЧ ЛУЙВАРЧИДААР ДҮҮРЧИХСЭН ТЭДНИЙГЭЭ ҮХЭН ХАТАН ХАМГААЛДАГ АРД ТҮМНИЙ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ЮУ ХИЙСЭН ЮМ БЭ ХИЙ ДЭМИЙ ГЭМТ ХЭРЭГТНҮҮДЭЭ ХАЛХАЛЖ ХАМГААЛХААС ӨӨР ХИЙЖ БАЙГАА ЮМ АЛГА ДАА ХҮРЭЛСҮХИЙН ЗГ ИЙМ ЯНЗТАЙ БОЛ УДАХГҮЙ СУУДЛАА ТАВЬЖ ӨГӨНӨ ШҮҮ. АРД ТҮМНЭЭ ӨӨД НЬ ТАТАЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЗГ ЧИНЬ ТАРЖ Л ТААРАА.
ХАМГИЙН ХОРСОЛТОЙ НЬ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААНД ӨӨРЧЛӨЛТ ОРСНООР АТГ ОДООГ ХҮРТЭЛ ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ ДӨЛЖ ТОЙРООД БАЙГАА ЖИНХЭНЭ ТОМ ТОМ УЛСТӨРЖСӨН, САНХҮҮ ЭЗ-ИЙН ГЭМТ ХЭРГҮҮД ХЭРЭГСЭХГҮЙ БОЛЧИХОЖ БАЙГАА ЯВДАЛ ЮМ. ЭНЭ ҮЙЛДЛИЙН АРД АСАР ТОМ ТОМ МӨНГӨ НУУЦААР ЭРГЭЛДЭЖ БАЙГАА ГЭДЭГТЭЙ МӨРИЙЦӨХӨД Ч БЭЛЭН БАЙНА. ГЭМТ ХЭРГИЙН БОЛЗОЛ ХАНГАСАН ИЛ ДАЛД ОЛОН УЛСТӨРЧ НЭРТЭЙ ЛУЙВАРЧИД ҮҮНИЙГ ХАТГАХ НЬ ХАТГАЖ БАТЛАХ НЬ БАТАЛСАН ТҮҮХЭНД ХАРААР БИЧИГДЭХ ҮЙЛДЭЛ БОЛЛОО. ДАМБАОЧИР БОЛ УГААСАА МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ЮУ Ч ХИЙНЭ