Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох бусад гэрээ хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн боловсруулсан “Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Оюутолгойн гэрээнд алдаатай зүйлүүд бий. “Рио Тинто” нэг тал, нөгөө талдаа Монгол Улс байгаа. Тэгэхээр өөрсдийнхөө сул талыг бага ярьж, алдаа мадгийг яаж сайжруулах талаар ярих ёстой гэж бодож байна. Намайг ажлын хэсгийн гишүүн болсноос хойш “Рио Тинто”-гоос уулзъя гэж олон удаа хүссэн. Би нэг ч уулзаагүй. Монгол Улс нэг цонхоор ярихгүй бол салаа бүрээр янз бүрийн хүмүүс уулзуулж, мэдээлэл аваад эргээд нэг бодлогоор ажиллаад байна. Оюутолгойн ТУЗ-д Монголын талаас байгаа гурван хүн муу ажиллаж байна. Энэ хүмүүс Монголын 34 хувь, ашиг орлогыг яаж хамгаалах вэ гэж ажиллах ёстой байтал идэвхтэй байж чадахгүй байна. Бид мянган тонн алтаа ямар хэлбэрээр ашиглах талаар ямар нэгэн хэлбэрээр ярьсан зүйл бий юу? Алт нь гараад байгаа юм уу, зэс нь гараад байгаа юм уу, мэдэхгүй. Бид хувь хүртэх биш сүүлдээ өрөнд орж байна. Үүнийг эсэргүүцэж ажилласан уу. Шүүх дээр бас юу болоод өнгөрсөн бэ? Засгийн газрыг төлөөлж хуралдаанд оролцсон хүн тайлбар өгнө үү?” хэмээн асуулаа.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 4 )
Aaya chi avilgalchdiin shan haramjind tsadah boloogui yu gej setguulch otgonii bichseniig martaa yu
уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй таамаглаж тогтоодог юм эдийн засгын нөөцийг ч мөн адил уурхай шиг тааж
Уулзаад л өгсөн юмыг нь оймсондоо хийгээд л үлдэхгүй яасан юм бэ? Одоо харамсаад байгаа юм уу? Манай эхрэмүүд өнгөн дээрээ гоё гоё яриад цаанаа бол ЖДҮ шиг хуваагаад л авна.
ЗӨВ ШҮҮ. ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ