УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарын хууль бус ажиллагаа эсэргүүцэн эргүүлэн татах шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлж байгаагаа АН-ын гишүүн Н.Тэгшбаяр зарлалаа. Тэрбээр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг Эрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо гэмт хэрэг үйлдсэн өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс дуусгавар болох заалтыг оруулсан нь хариуцлага тооцох шалтгаан болно. Мөн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээний шалгалтын дүгнэлтийг "Рио тинто"-д хүргүүлсэн гэх үндэслэлээр хариуцлага тооцох ёстой гэсэн юм.
Энэ тухайгаа Н.Тэгшбаяр “УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарыг огцруулах шаардлагаа би УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нарт хүргүүлсэн. Эдгээр хүмүүсийг огцруулахыг зөвхөн би шаардаж байгаа юм биш. Иргэд шударга ёсыг хүсэмжилж байна. Шударга ёсыг хүсэмжилж байгаа хүмүүсийн хүсэл зоригийн илрэлхийллийг би дамжуулж байгаа юм. УИХ дотроос ардчилал шударга ёсыг умартаж, ард түмний язгуур эрх ашгийн эсрэг, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг умартсан авлигачдыг өөгшүүлсэн этгээдүүдтэй хатуу тэмцэх ёстой” гэлээ.
Н.ТЭГШБАЯР: Д.ДАМБА-ОЧИР “БИ ТЭГЭЭГҮЙ” ГЭХЭЭР ТОЛГОЙГ НЬ ИЛЭЭД ӨНГӨРЧ БОЛОХГҮЙ
Энэ үеэр АН-ын гишүүн Н.Тэгшбаяраас дараах тодруулгыг авлаа.
-Та ямар үндэслэлээр Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарыг тусгаар тогтнод харшлах үйлдэл хийсэн гэж буруутгаж байгаа вэ?
-Авлигыг өөгшүүлж, авлигачдыг ял завших боломж олгоно гэдэг бол тусгаар тогтнолд харшилсан үйлдэл. УИХ-аас энэ хүмүүсийн бүрэн эрхийг цуцалж улмаар хууль, хяналтын байгууллага буруутай үйлдлийг нь тогтоох ёстой.
-УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир улсын нууц задруулаагүй гэдгээ илэрхийлсэн. Ийм нөхцөлд таны шаардлагыг хүлээж авах болов уу?
-Д.Дамба-Очир “би тэгээгүй” гэхээр ард түмэн толгойг нь илээд өнгөрч болохгүй. Мэдэгдэж байгаа нь “Оюутолгой” болохоос биш мэдэгдээгүй мянган асуудал бий. Ажлын шугамаар олж авсан төрийн нууц ба нууц бус мэдээллийг дамжаад сууж байна гэдэг ард түмнээсээ урвасан, тангарагаасаа няцсан, үндэсний аюулгүй байдалд харшилсан үйлдэл. Энэ нөхдүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж байж шалгах ёстой. Тэгэхгүй бол дахиад хөөн хэлэлцэх хугацааны хойно тэрбум төгрөг авлигаар авчихаад 40 сая төгрөг өгөөд үлддэг шиг дархан эрхийн ард энэ хүмүүс үлдэх байдал үүснэ. УИХ-д үүнийг шийдвэрлэх бүрэн эрх байгаа.
-Таныг шаардлагыг авч хэлэлцэхгүй бол яах вэ?
-Хэлэлцэхгүй бол эс үйлдэл хийж байгаа хэрэг болно. Энэ хүмүүсийг зайлуулахгүй бол бас эс үйлдэл болно. Энэ хүмүүст ард түмэн дүнгээ тавина. Хамгийн гол зүйл бол иргэд шударга ёсыг хүсэмжилж байна. Авлигачдыг цээрлүүлэхийг хүсэмжилж байна. Энэ хоёр этгээд бол зөвхөн эхлэл нь.
-Одоогийн УИХ-д эдгээр хүмүүст хариуцлага тооцох сонирхол байгаа гэж үзэж байна уу?
-УИХ эдгээр нөхдүүдэд хариуцлага тооцохгүй бол тангаргаасаа няцсан хэрэг болно. Хэрэв энэ хүмүүст хариуцлага тооцохгүй, хөөн хэлэлцэх хугацааны цоорхойг нөхөхгүй бол “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг зэрэг эх орны эсрэг үйлдэгдсэн олон хэрэг хүчингүй болох эхлэл тавигдана. УИХ өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд хөөн хэлэлцэх хугацааны цоорхойг нөхөх ёстой. Цоорхойг гаргасан этгээдийг УИХ-аас хөөн зайлуулах хэрэгтэй. Үүний дараа хууль, шүүхийн байгууллагаас хариуцлага тооцохыг хүсч байна. Энэ бол миний хэлж байгаа зүйл биш. Монголын бүх ард түмэн үүнийг дэмжиж байгаа гэж найдаж байна.
Сэтгэгдэл ( 5 )
Шудрага үнэний тухай яриад бүтэхгүйдээ бүтэхгүй наадуул чинь нэгнийгээ хамгаалаад л гарна. Эдэнд Монгол эх орон, ард түмэн гэж зүйл ердөө ч байхгүй.
Radnaased MHEG- iin darga baihdaa ajild avsan gar ni avilga avaa bizdee? tuuniigee avrah argaa bodoj olson ni ene yum bgaa biz. Zuv Zuv ogtsruulbal taarna. Yun toirog ene ter shoron shaachihgui salbal deediin zaya.
zuvuu.zuv.Radnaased.ogtsroh.yostoi.Alban.tushaalaa.ashiglaj.huuliin.deerem.hiisen...!.terbumyn.heregt.uuriinh.ni.ner.holbogdson.gej..setguulchid.uuruus.ni.asuusan.medeej.ugui.l.gene.Shalgah.yostoi.mash.ih..notoi.Damba.ochir.ch.gesen.ogtsroh.yostoi.Ene,.huni.shaardlaga.mash.zuv.bna
Раднаасэд ЖДҮ-чин биш, Хүрэлсүхийн авидгалд ордоггүй болохоор л эд тойргийг нь булаах гэж ингэж байгаа бүз. раднаасэд ганцаараа хууль боловсруулаад ганцаараа энэ хуулийг баталсан юм байхдаа
Раднаасэд ганцаараа хууль баталдаггүй юм