Б.Эрдэнэтуяа Стивен Сигалын шинэ кинонд тогложээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 16

Тулаант киноны том төлөөлөгч гэгдэх Стивен Сигалын продьюсерлэж, гол дүрд нь тоглож буй "General Commander" кинонд түүний эхнэр Б.Эрдэнэтуяа дүр бүтээжээ. Улсыг аюулаас хамгаалахын ажилтан Жейк Хонконгийн тэрбумтны орооцолдсон зохион байгуулалттай гэмт хэргийг илрүүлэхээр ажилладаг тухай дүрсэлсэн тус кино энэ сарын 28-ны өдөр АНУ-д нээлтээ хийхээр болжээ.

Б.Эрдэнэтуяа Хонконг, Тайланд, Малайзын шилдэг жүжигчидтэй хамтран тоглож байгаа юм. Киног Тайланд болон Хонконгийн Saradan Media, SPI International компаниуд хөрөнгө оруулж, хамтран ажиллаж байгаа аж.

Киноны зураг авалт өнгөрсөн жил эхэлж, энэ оны хоёрдугаар сард сүүлийн зураг авалтаа хийж дуусгажээ. Стивен Сигал өнгөрсөн жил "Attrition" нэртэй киног тайландчуудтай хамтран хийснээс хойш киноныхоо зураг авалтыг хийж эхэлсэн байна. 
 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(156.0.214.50) 2019 оны 05 сарын 18

Миний нэр Хатагтай Матильда ЛЕСОПОСРЕРС, би санхүүч мэргэжилтэй хүн. Зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол, Бид эргэн ирэх боломжтой хэн нэгэнд зээл санал болгодог Бид 5000-50000 евро санал болгож байна Манай жилийн хүү 2% байна Бид танд тодорхой чиглэлээр туслах болно: * Хувийн зээл * Хөрөнгө оруулалтын зээл * Авто зээл * Ипотекийн зээл Бусад газар ..... И-мэйлээр холбоо барина уу: matildalecoustre@gmail.com whatsapp: +22 995 414 913

0  |  1
(202.21.107.67) 2019 оны 05 сарын 17

Амжилт хүсье.....

0  |  0
Hehe(126.205.4.53) 2019 оны 05 сарын 20

Suuldee togloh jvjigchin ch oldhoo baijdee

1  |  0
(202.21.107.9) 2019 оны 05 сарын 16

ЮУ Ч ЗУСАРЧ ЮМ

0  |  0
Top