Д.Сумъяабазар: 1072 хувьцаа эдийн засгийн эргэлтэд ороход бэлэн болсон

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 17

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг 60.5 хувийн саналаар дэмжиж, Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүдээс сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт “2020 он энэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө биелүүлэх сүүлийн жил. Тиймээс биелээгүй зорилтоо биелүүлж ажиллах жил. 1072 хувьцааг амь оруулна гэсэн хэрхэн биелэх вэ. Оюутолгой, Тавантолгойн цахилгаан станц барих ажил хэрхэн биелэх вэ. Үйлдвэржүүлэх бодлого хэрхэн биелэх вэ” хэмээн асуухад УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Тавантолгойн бүтээн байгуулалттай дэд бүтэц салшгүй холбоотой. Засгийн газраас Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтыг 3-4 сарын дараа эхлүүлэхээр ажиллаж байгаа. Энэ “Эрднэс Тавантолгой” компанийг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргах ажилтай холбоотой. Яамны зүгээс Тавантолгойгоос Хангимандал руу концессийн гэрээгээр 450 орчим км хүнд даацын автозам барих асуудлыг Засгийн газраар оруулахаар бэлтгэж байна. Энэ зам ашиглалтад орсноор улсын эдийн засаг тэлнэ. Мөн нүүрс боловсруулах үйлдвэрийг барих ажлыг хийхээр төлөвлөөд байна. Харин “Эрдэнэс Тавантолгой”-н IPO хийх ажлыг олон улсын шаардлага хангасан байдлаар хийх хэрэгтэй байгаа. Тавантолгойг улс төрөөс ангид байлгаж, бизнес хийх боломжийг нь нээж өгөх хэрэгтэй. 1072 хувьцааг одоогийн үнэлгээгээр хоёр их наяд төгрөг болдог. Үндсэндээ 780 орчим сая ам.долларын үнэт цаас эдийн засгийн эргэлтэд ороход бэлэн болсон” хэмээн мэдээлэл өглөө.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хүн(103.57.92.239) 2019 оны 05 сарын 21

Хэн бэлэн болгож их гавъяа байгуулав.

0  |  0
Зочин(112.72.11.110) 2019 оны 05 сарын 20

10 сая доллар??? Нэг бѳхийн нэр яваад байна лээ?

0  |  0
бурмаа(202.21.108.73) 2019 оны 05 сарын 17

энэ нѳхѳрт их но бий шүү

0  |  0
matilda(156.0.214.50) 2019 оны 05 сарын 17

Миний нэр Хатагтай Матильда ЛЕСОПОСРЕРС, би санхүүч мэргэжилтэй хүн. Зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол, Бид эргэн ирэх боломжтой хэн нэгэнд зээл санал болгодог Бид 5000-50000 евро санал болгож байна Манай жилийн хүү 2% байна Бид танд тодорхой чиглэлээр туслах болно: * Хувийн зээл * Хөрөнгө оруулалтын зээл * Авто зээл * Ипотекийн зээл Бусад газар ..... И-мэйлээр холбоо барина уу: matildalecoustre@gmail.com whatsapp: 22 995 414 913

0  |  0
Buhuu l barild(108.218.234.108) 2019 оны 05 сарын 17

Ene 1 yum buhuu l barildaad baij baihgui, iim hun songodog ard tumen bur oyunii doroitold orjee. Ireh songuuliar buhchid, duuchid, jujigchid, setguulch nariig bitgii songoochee, yugaa ch oilgohgui demii sandliin bugluus bolj baidag

0  |  0
Монгол(202.179.26.88) 2019 оны 05 сарын 17

Хүн мэдэхгүй юмаа мэддэг дүр эсгэн ярих нь олны доог тохуу болчих юмаа.

0  |  0
Top