Д.Сумъяабазар: Шатахууны үнийг тогтвортой байлгахыг зорьж байгаа

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 21

УУХҮЯ-наас зохион байгуулдаг "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурал болж байна.

Хэвлэлийн хурлын үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар

-"Бид евро5 стандартыг оруулж ирэх асуудлыг "Роснефть" компанитай ярьж байгаа. Тэд өөрсдийнхөө дотоодын хэрэглээг бүрэн хангаж чаддаггүй учраас тодорхой хязгаартайгаар нийлүүлэхээ илэрхийлсэн.

Удахгүй яамны төлөөлөл 2020 оныхоо шатахууны хангамжийн асуудлыг "Роснефть"-тэй тохирохоор уулзалтууд хийх гэж байна.

Засгийн газар шатахууны үнийг тогтвортой байлгахыг зорьж байгаа. Газрын тосны үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улсын шатахууны бүтээгдэхүүний үнийг тогтвортой байдлыг хангах болно" гэдгийг тодотголоо. 
 


ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА!
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top