Монгол, Германы Засгийн газар хоорондын уулзалт боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 22

Монгол Улс болон Холбооны бүгд найрамдах Герман улсын Засгийн газар хооронд байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн ажлын хэсгийн хоёр дахь хуралдаан өчигдөр /2019.05.21/ боллоо. ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо болсон хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, ХБНГУ-ын Эдийн засаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Оливер Виттке нар оролцож, ээлжит хуралдааныг даргалсан байна.

Хоёр тал ирэх жилүүдэд уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, технологийн салбар дахь хамтын ажиллагааг улам өргөжүүлэх хөгжүүлэхэд санал нэгдээд Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахад түлхүү анхаарахаар болжээ.  Газрын ховор элементийн талаар Монгол Улсын төрөөс баримталж буй бодлогын талаар ч уг хуралдааны үеэр хэлэлцүүлжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top