Д.Сумъяабазар: Итгэлийг зүтгэлээр хариулах болно

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 23

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдсон Д.Сумъяабазар тамгаа гардаж аваад “Нийслэл Улаанбаатар хотод төрийн үйл хэрэг тасралтгүй явах ёстой. Нийслэл хотод өвөлжилтийн бэлэн байдал, яаралтай хийж хэрэгжүүлэх ажил шил шилээ дараалан хүлээж байгаа. Нийслэл гэх их айлын ажил тасралтгүй явж, тулгамдсан асуудлуудыг үе шаттайгаар шийдэхийн тулд орон нутаг, нийслэл, УИХ, Засгийн газартайгаа нэг бие сэтгэлээр хамтран ажиллаж, асуудлыг үе шаттайгаар шийднэ. Засгийн газартайгаа цаашдаа үйл ажиллагаагаа улам нягтаршуулж ажиллах болно" гэлээ.

Тэрбээр мөн "МАН 2020 оны Аймаг, нийслэл, дүүргийн орон нутгийн сонгуульд өндөр амжилттай оролцсон. Улмаар Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн ээлжит сонгуульд 75.5 хувийн амжилт үзүүлэн хоёр дараалаад 34 суудлыг авч ялалт байгуулж байна. Энэ бол Улаанбаатар хотын иргэд МАН-ыг УИХ, НИТХ, ДИТХ-даа хотын тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чадвар, бололцоотой гэж үнэлсэн үнэлэлт юм.

МАН-ын дүрмээр парламентын сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд намын дарга Ерөнхий сайд болж ажиллах дүрмийн заалттай байдаг. Энэ заалтыг анхан дунд шатандаа бас хэрэгжүүлж явах нь өөрөө зарчмын хувьд зөв гэж намын удирдлага, журмын нөхөд маань үзсэн. Энэ үүднээс намайг Нийслэлийн Засаг даргаар ажиллах нь зөв гэж МАН-ын дарга У.Хүрэлсүх, Удирдах зөвлөлийн зүгээс үзэж 100 хувийн саналаар шийдвэр гарсан. Намын журмын нөхөддөө, сонгинохайрханчууддаа талархаж байна. Итгэлийг зүтгэлээр хариулах болно” гэсэн юм.

 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(202.9.46.207) 2020 оны 10 сарын 26

Амжилт хүсэе!

1  |  0
Ядам(103.26.194.42) 2020 оны 10 сарын 26

Зззз. Төсвийн мөнгө шаах гэж ирчихээд худлаа брах юмаа. Боловсрол хэрэгтэй шүү дээ. Сайхан ярих л юм даа.

0  |  0
Зочин(192.82.72.27) 2020 оны 10 сарын 24

Болохгүй, болохгүй гээд байхад нь бол гэсээр байгаад ”томилсон” итгэлийг намынхандаа ямар зүтгэлээр хариу барих нь цаг хугацааны л асуудал. Шунал ихэдвэл... гэдгийг санаж явбал зүгээр байх.

0  |  0
яг үнэн.(192.82.75.227) 2020 оны 10 сарын 24

Энэ эрхэмийн ярьсан,хэлсэн сайн сайхан үг бүрийг яг эсрэг утгаар нь иргэд бид ойлговол зохилтой

1  |  0
Зочин(66.181.178.252) 2020 оны 10 сарын 26

Их хурлын гишүүнээс татгалздаг хүн тэнэг үү үгүй мөнгө хаана саах боломж байна гэдгийг харсан шуналт хүн. Давагдорж Сэржбүдээтэйгээ хотыг самрана даа харж л байгаарай. Тэнэг бөхөөр удирдуулах тавилан юм даа. Их хурлыг тараа. Хүрэлсүх худлаа хүн шүү ард түмэн минь.

2  |  0
Зочин (66.181.178.252) 2020 оны 10 сарын 24

Нийслэлчүүдийн аюулгүй байдал ахуй хангамж ажлын байр хувийн хэвшлийнхнийг дэмжих үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг шууд олгож бай энэ бол авилгал устгах эхлэл ахмадуудыг боломжийн ажилд бага цалинтайгаар ажиллуулах. Бүх шатны зөвлөх орон тоог халах. Нийслэлийн төр захиргааны албан хаагчдыг нийтийн тээврээр зорчуулдаг байх

1  |  0
зочин(43.242.243.241) 2020 оны 10 сарын 24

Ганц идэвх зүтгэлээр яах вэ дээ, хотын дарга хийхэд боловсрол мэдлэг, чадвар, хэл ус, за тэгээд үнэн сэтгэл гээд энэ хүнд огт байхгүй олон юм хэрэгтэй ш дээ, ер нь тэгээд идэж уух л гэж УИХ-ын гишүүнээс татгалзаад хотын дарга болж байгаа нь ойлгомжтой ш дээ

1  |  0
Mgl(172.58.139.162) 2020 оны 10 сарын 23

Erinhii said bolohgui ene hel amand ochij yugaa hiine jenko metees zaigaa barij yabaarai

0  |  0
Зочин(64.119.25.143) 2020 оны 10 сарын 26

Гайхалтай

1  |  0
Fhbvc(202.55.188.33) 2020 оны 10 сарын 23

Iim humuus ene uls orniig udirdahaar gutarch guitseh ym bn gadaad garch amidrahaa bodson deer um bn.

0  |  0
эр хүн(202.21.108.174) 2020 оны 10 сарын 24

Зүтгээд зүтгээд ч энэ бөхөөс юу ч гарахгүй дээ.Сайхан ярьж сурсан байна

1  |  0
Эрдэнэ(192.82.78.54) 2020 оны 10 сарын 23

энэ новшийг сонгодог маанагууд ёстой заяа чинь тэрдээ гэхээс

1  |  0
Зочин(66.181.180.254) 2020 оны 10 сарын 23

РАВДАН\n[66.181.161.15]6 минутын өмнө \nМАНУ УЛС Ч ХҮЙ НЭГДЛИЙН ҮЕИЙНХЭН ДУНДАА ХАМГИЙН ХӨГЖИЛТЭЙ УЛС БОЛЛОО Л ДОО. ШААЖ УНАГАДАГ ШИВНЭЖ ГҮЙДЭГ БУЛИА БИЕТЭЙ БУЛЧИН ТОМТОЙ НЬ УЛСЫН ДАРГА БОЛДОГ ЦАГ ИРЖЭЭ. ЭНЭ ХЭД МААНЬ ХООРОНДОО ЭВ ТАСАРВАЛ АКА БАРИАД АРД БИДНИЙГЭЭ ХАГАРАЛДУУЛАХААС БУЦАХГҮЙ Л БАЙХ.

2  |  1
Top