УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Засгийн газраас Дорноговь аймгийн Сайншанд, Алтанширээ сумын нутагт жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр барих төслийг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эксим банк хооронд байгуулсан 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэн, 2023 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа. Үйлдвэрт шаардлагатай автозам, төмөр зам, цахилгаан хангамж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд бүрэн хийгдэж дууссан төдийгүй, үйлдвэрийн технологийн болон ундны усны хангамжийг шийдэж, үйлдвэрийн хэрэгцээнд зориулан нийт 405,17 га газрыг улсын хэрэгцээнд аваад байна. Түүнчлэн Энэтхэгийн “Инженерс Индиа Лимитед” компанитай төслийн менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг 2019 оны тавдугаар сард байгуулснаар үйлдвэрийн зураг төсөл болон дараагийн шатны ажлууд хийгдэх нөхцөл бүрджээ. Энэ хүрээнд газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилга байгууламжид шаардагдах дотоодын аж ахуйн нэгжээс хангагдах боломжгүй импортоор оруулж ирэх бараа, материалын Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж асуулт асуусан. Тэрбээр “Аливаа гадаадын зээл орж ирэхдээ сайхан нэрээр орж ирээд буцаад гарахдаа хамаг хөрөнгөө идээд дуусгадгийн жишээ энэ. Ажлын хэсгийн өгсөн мэдээллээр орон сууцны барилгын 55 мкв-ийг 800 мянган төгрөгөөр барина гэсэн. Тэгэхээр нэг барилгын үнэ 44 сая төгрөг болох юм байна. Гэтэл гаалиас 2.8 тэрбум төгрөгийг чөлөөлж байгааг тооцоод үзэхээр 18.5 тэрбум төгрөгийн барааг чөлөөлж байна гэсэн үг. 550 айлын орон сууц барина гэхээр 33 сая төгрөг болж байна. Нийт материалын 60 хувь нь гадаадаас орж ирнэ гэхээр 56 сая төгрөгийн байр болж байна. 44 сая төгрөгөөр барина гэснээс чинь давчихлаа. Барилгын материал чинь орон сууцны үнийн 50 хувь байдаг. Тэгэхээр нэг барилга нь 100 гаруй сая төгрөг болчихлоо. Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн барилга барьдаг хүн, яагаад ийм зүйл хажуугаараа гаргаж байгаа юм. Тооцоолол буруу зүйлийг зээл нэрээр оруулж ирээд баталгаа гаргадгаа болих хэрэгтэй. Д.Сумъяабазар сайд угаасаа тоонд муу л даа” хэмээхэд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “Байнгын хорооны хуралдаанаар гишүүд ийм зүйл яриагүй. Олонхоороо дэмжээд оруулж ирсэн асуудал” хэмээн хариулав.
Мөн "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал, ерөнхий инженер Д.Алтанцэцэг “Төсөвт өртгийн нийт дүн 57.8 сая төгрөг. Үүнийг шууд болон шууд бус зардалд хувааж байгаа. Шууд зардал нь 40.5 тэрбум төгрөг болж байгаа. Энд мөнгө угаах боломж байхгүй. Бид нарийн хяналт хийж ажиллаж байгаа. Бид 2.8 тэрбум төгрөгийг татвараас чөлөөлөх асуудал тавьж байгаа. Монгол Улс дэд бүтэц буюу орон сууцны бүтээн байгуулалтыг хариуцах гэрээтэй. Одоогоор бид 38 тэрбум төгрөгийг хэмнээд байгаа. Энэ орон сууцанд Монголын ард түмэн амьдрах юм шүү” хэмээн нэмж тайлбарласан юм.
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 6 )
Kk too medehgui.himiin element medehgui.physic bas medehgui.aa ya ya.Iim saidtai mongol uls tan daaa kkkk
Sumyabazar chin KTMC iig togsson bachelor tsoltoi gej ooriin namtar deeree bichsen bsan daa ongorson songuuliin uer. Tegheer toondoo aimaar bh estoi doo. Minii ued chin toondoo sain humuus l KTMC g togsdog bsanshdee.
Er ni bohchuudeded too medeh hun baidag yum uu?! Too medehgui ee tolgoi ergene ee! Shunal badrahaar nud sergedeg ee kkk Too medehgui ee tegeed bas shunal hyazgaagui ee kk
Er ni bohchuudeded too medeh hun baidag yum uu?! Too medehgui ee tolgoi ergene ee! Shunal badrahaar nud sergedeg ee kkk Too medehgui ee tegeed bas shunal hyazgaagui ee kk
иймэрхуу тосол тосовоос монго хулгай хийдэг байдал арилахгуй. ядаж байхад Сумъяабазарын шунал дийлдэх биш
Пүрэвдорж чинь энд овоо дориун юм хэлчихсэн байна шүү.