УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Өнөөдрөөс /2024.10.03/ эхлэн чуулганы танхимыг хэвлэл мэдээллийн байгууллагад нээлттэй болголоо” хэмээн мэдэгдлээ.
Парламентын үйл ажиллагааг нээлттэй, ил тод байлгах, ард иргэдийн мэдэх эрхийг бүрэн хангах, парламентынхаа үйл ажиллагаанд УИХ-ын гишүүд, албаны хүмүүсийн хэрхэн яаж оролцож байгаа вэ гэдэг дээр бодитой үнэлэлт, дүгнэлт хийж байх зорилготойгоор сэтгүүлчдийг зочдын танхимд чөлөөтэй ордог болгох нөхцөлийг өнөөдрөөс эхлээд хангажээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Чуулганы танхим сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудад нээлттэй болно гэдэг ойлголт нь хоёр зүйлийг агуулж байгаа юм. Нэгдүгээрт, биеэр оролцох боломж, хоёрдугаарт парламентад явагдаж байгаа үйл ажиллагаанд нээлттэйгээр оролцох боломжийг хангаж өгөх юм. Ажлын хэсэг, байнгын хорооны хурлуудын үйл ажиллагааг сурвалжлахад нээлттэй байлгах зарчмыг баримталж, хэвлэл мэдээлэлд нээлттэй болж байна. Олон нийтийн мэдэх эрхийг хангах зорилго ч мөн хангагдаж байгаа” гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Зөв шүү дээ. Бодит байдлыг нүдээр харж чихээр сонсоно гэдэг өөр шүү дээ. Б.Чимэд гуай нэгэнтээ: Хуулийг ”доодсыг” энэрэн хамгаалах, ”Дээдсийг” эрхэмлэн хязгаарлахын тулд гаргадаг гэсэн шүү дээ. Гишүүдийн өөрсдийнх нь боловсрол, ёс зүйн хандлага нь ялгарч харагддаг.