Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс зарим албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ.
Тухайлбал, Эрүүл мэндийн яамны өндөр албан тушаалтнаар 2016-2017 онд ажиллаж байсан О нь ажил гүйцэтгүүлсэн нэр бүхий хуулийн этгээдүүдтэй хувийн харилцаа үүсгэж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх эрүүгийн хэргийг энэ оны тавдугаар сарын 9-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
Түүнчлэн мөн яамны мэргэжилтнүүдийг Авлигатай тэмцэх газраас цагдан хорьсон байна. Тодруулбал, өнгөрөгч лхагва гаригт буюу тавдугаар сарын 15-ны өдөр Авлигатай тэмцэх газрын байцаагчид Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн Б, Ч нарыг эмийн сангийн тусгай зөвшөөрөл олгохдоо их хэмжээний авлига авсан гэх үндэслэлээр ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.
Сэтгэгдэл ( 1 )
сайн шалга авсан нь үнэн л байж таараа