Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах мөрийтэй тоглоомын газраас дөрөвдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө хар тамхи хэрэглэсэн бүлэг этгээдүүдийг саатууллаа.
Тодруулбал, тус дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хууль бус мөрийтэй тоглоомын газарт тагнуулын байгууллагаас гүйцэтгэх ажиллагаа явуулжээ. Шалгалтын үеэр тухайн газраас их хэмжээний хар тамхи илрүүлэн, 10 гаруй иргэнийг баривчилсан байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, гүйцэтгэх ажиллагаа оройн 23:00 цагийн орчимд эхэлсэн бөгөөд тагнуулын алба хаагчдыг тус газарт орох үед зарим этгээдүүд хэргийн газраас зугтахыг завдан, хажуугийн PC тоглоомын газарт нуугджээ. Улмаар тоглоомын газарт үйлчлүүлж байсан иргэдэд нэгжлэг явуулахад их хэмжээний сэтгэц нөлөөт бодис илэрсэн тул 10 гаруй иргэнийг шалгахаар авч явсан байна.
Энэ бол хамгийн сүүлд гарсан хар тамхины хэргийн нэгэн жишээ юм. НҮБ-ын судалгаагаар, манай улс хар тамхины хэрэглэгч орнуудын тоонд аль хэдийн багтсан. Жил бүр хар тамхи 35 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа ба энэ оны эхний гурван сарын дотор гэхэд энэ төрлийн 67 гэмт хэрэг гарч, 130 хүн холбогдон шалгагдаж байна. Эдгээрт насанд хүрээгүй 18 хүн, эмэгтэй 52 хүн байгаа нь хар тамхичдын хүрээнд хүүхэд, эмэгтэйчүүд орж байгаа нь анхаарах асуудал мөн.
СЭМҮТ-ийн донтох эмгэг судлалын клиникийн үзлэгийн эмч А.Мягмарсүрэн “Хар тамхины асуудалд урьдчилан сэргийлэх асуудал маш чухал. Эмчилгээний тухайд маш хүнд гэдгийг хэлэх хэрэгтэй. Хар тамхинд донтсон хүн зан авирын хувьд өөрчлөгдөж хэн ч биш болж хувирдаг. Хүнийг хайрлах хүндлэх сэтгэлгүй болдог” гэсэн юм. Хар тамхинд донтсон иргэд тухайн бодисоо олж авахын тулд дээрэм, хулгайн гэмт хэрэгт холбогдох болсон байна. Мөн мансуурсан үедээ хамгаалалтгүйгээр бэлгийн хавьталд орж бэлгийн замын халдварт өвчин, ДОХ тусах тохиолдол гарах болсон талаар албаныхан мэдээлж байна. Түүнчлэн хар тамхи хэрэглэсэн хүний тархи хатаж жижгэрдэг бөгөөд задлан шинжилгээ хийж үзэхэд, тэдний тархи атгасан гарын хэмжээтэй болсон байдаг ажээ. Энгийн хүний тархи 60 жилийн хугацаанд хатаж хөгширдөг бол донтогчийн тархины хөгшрөлт ердөө 5-7 жилийн дотор явагддаг байна.
ДЭД ХУРАНДАА Г.ДАВААНЯМ: 1600 ХАР ТАМХИЧНЫ СУДАЛГАА ЦАГДААГИЙН ГАЗАРТ БИЙ
Нэгэнтээ нөхцөл байдал иймд хүрсэн учраас манай улсын хуулийн байгууллагууд хар тамхи мансууруулах бодистой тэмцэх ажлыг эрчимжүүлж, алба хаагчдаа мэргэшүүлэх, техник төхөөрөмжийг шинэчлэх, урьдчилан сэргийлэх ажлууд хийж байна. Эдгээрийн нэг бол Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт, мансууруулах бодисын хор хөнөөлийг, сурталчлах сургалтын танхимтай болсон явдал байв.
Энэ талаар Хар тамхитай тэмцэх газрын гуравдугаар тасгийн дарга цагдаагийн дэд хурандаа Г.Даваанямаас тодрууллаа.
-Хар тамхитай тэмцэх газар сургалтын танхимтай боллоо. Энэ танхимыг ямар зорилгоор байгуулсан бэ?
-Монгол Улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлийн санхүүжилтээр ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт, хар тамхи мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх хор хөнөөлийг таниулах сургалтын танхим байгууллаа. Дээрх сургалтын танхимд, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож болзошгүй болон холбогдож байсан, ял шийтгэл эдэлж байгаад суллагдсан хүмүүст сургалт явуулах, цаашлаад эрүүл мэнд, сэтгэл зүйн хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагуудтай холбож өгөх зорилготой байгуулагдсан.
-Хар тамхины төрлийн гэмт хэрэгт холбогдож болзошгүй эрсдэлтэй хүмүүсийг хамруулна гэлээ. Хэдэн хүн эрсдэлт бүлэгт багтаж байна вэ. Бодит тоо бий юу?
-Цагдаагийн байгууллагад яг өнөөдрийн байдлаар 1600 орчим хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг хүний судалгаа байгаа. Энэ бүгдийг хуваарийн дагуу сургалтад хамруулна. Эдгээрийн ард мөн эрсдэлт бүлэгт хамаарах иргэдийн мэдээлэл, судалгааг гаргасан.
-Хар тамхи хэрэглэгчдийн тоо нэмэгдэхийн хэрээр насны хувьд залуужиж байна. Насны хувьд хэд орчим насныхан эрсдэлтэй байна вэ?
-Хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэг жил бүр 35 орчим хувиар өсч байгаа. 2018 онд 199 гэмт хэрэгт 412 хүн холбогдон шалгагдсан байдаг. Энэ оны эхний улирлын байдлаар 67 гэмт хэрэгт 130 хүн шалгагдсан. Насны байдлаар авч үзвэл өсвөр наснаас эхлээд 35 хүртэлх насныхан дийлэнхи буюу 80 хувийг эзэлж байна. Өсвөр насныхан холбогдох тохиолдол байна. Тиймээс өсвөр үе, залуучуудад зөв мэдээлэл хүргэх ёстой. Хар тамхины хор аюул заналын тухай сайн таниулж өгч дархлаа үүсгэж чадвал, тухайн хүүхдэд хэзээ нэгэн цагт хар тамхи хэрэглэж үзэх санал ирсэн тохиолдолд хүүхэд “үгүй” гэж хэлэх тийм дархлааг л тогтоохын тулд ажиллаж байна.
-Өмнө Хар тамхитай тэмцэх алба гэдэг байсан бол тусдаа газар болж өргөжсөн байгаа. Үүнийхээ хэрээр өргөн цар хүрээтэй ажиллаж эхэлсэн гэж ойлгож байна?
-Хар тамхитай тэмцэх газар өмнө нь Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх алба байсан. Харин хар тамхины асуудал нийгэмд анхаарал татах асуудал болсон тул энэ чиглэлийн ажлыг бодлогоор дэмжиж эхэлсэн. Цагдаагийн байгууллага, Хуульзүй дотоод хэргийн яамнаас зөвхөн Хар тамхитай тэмцэх газрын бус нийт цагдаагийн алба хаагчдын чадавхийг нэмэгдүүлэх, ашиглагдаж буй техник хэрэгсэл тоног төхөөрөмжийг олон улсын түвшинд хүргэх арга хэмжээг авч байгаа. Үүний үр дүнд энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдэж байгаа гэж харж байна.
-Манай улсад мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх зэрлэг ургамал ургадаг. Эдгээрийг түүж бэлтгэж байгаад саатуулагдсан этгээдүүд ч бий. Харин энэ ургамлыг устгах тал дээр ямар ажил хийгддэг юм бэ?
-Хар тамхины гэмт хэрэгтэй тэмцэх ажлын нөгөө тал нь урьдчилан сэргийлэх ажил байдаг. Урьдчилан сэргийлэх ажлын нэг хэсэг бол эдгээр ургамлыг устгах. Тиймээс сүүлийн таван жилийн хугацаанд “Устгал” арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж ирсэн. Устгал хийсэн газарт ургамлын ургалт 80 хүртэлх хувийн бууралттай байдаг. Ургамал ургаж байгаа газрууд нь нууцын зэрэглэлтэй байдаг учраас цагдаагийн алба хаагчид гардан ажилладаг. 2019 оны тавдугаар сарын дундаас “Устгал” арга хэмжээ эхэлнэ.
Сэтгэгдэл ( 33 )
ХАН УУЛ ДҮҮРЭГТ ХЭД ХЭДЭН ХУУЛЬ БУС МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫН ГАЗАР БАЙГАА ШАЛГАЖ ХААХ ХЭРЭГТЭЙ ХОТЫН ДАРГА АНХААРАЛДАА АВАХ ХЭРЭГТЭЙ
Дарханд хээтэй 1b таны буудал өдөр болгон мурийтай тоглодог
ХУУЛЬ БУС МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫН ГАЗАРУУД АРАЙ ДАВАРЧ БАЙГАА ШҮҮ ТАТВАРААСС ЗУГТАЖ ЦАГДАА НАРТ ХАХУУЛ ӨГНӨ ТЭР ХАВИЙГ ХАРИУЦСАН ЦАГДАА НАР Ч БАС ХУУВАЛДСАН ХАХУУЛЬ АВДАГ ОЛОН ХҮНИЙ АТЬДРАЛААР ТОГЛОЖ БАЙГАА ДАА
ХАН УУЛ ДҮҮРЭГТ ХУУЛЬ БУС ТОГЛООМЫН ГАЗАР НЭД ХЭД БАЙГАА ХОТЫН ДАРГА АНХААРАЛДАА АВАХ ХЭРЭГТЭЙ
сүүлийн 30 жил хамгийн муу муухай бүхэн монголд орж иржээ. улс орноо тонон дээрэмдэгч хар тамхичин .биeэ үнэлэгч гээд байж болох бузар бүхнийг оруулсан .олон түмэн дээд зэргийн ядуу . ѳвчин зовлон архи гээд дээр улс орноо дэлхийн хамгийн их ѳртѳй болгосон хэдхэн ардчилагч маань форбс сэтгүүлд ортлоо дэлхийн баячуул болсон
ПС ТОГЛООМЫН ГАЗРУУДЫГ ЭХЛЭЭД ХААХ ХЭРЭГТЭЙ. ЭНД Л ӨСВӨРИЙН ХАР ТАМХИЧИД ХҮМҮҮЖИЖ БАЙНА. ХАЖУУД НЬ МӨРИЙТЭЙ ТОГЛООМ, ХАР ТАМХИ ЦЭЦЭГЛЭЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ АРГАГҮЙ Ш ДЭЭ
Хууль бус мөрийтэй тоглоомын газар гэх юм. Хууль есны мөрийтэй тоглоомын газар гэж манайд байдаг юм уу. Эсвэл тоглоом нь хууль бус юм уу , тоглодог газар нь хууль бус юм уу. Эргэлзүүлчих юм. Манай хууль тогтоомжоор мөрийтэй тоглоом , түүгээр тоглох нь хуууль бус. Мэдээж тоглоомын газар зохион байгуулахыг хориглоно.
Har tamhi hereglesen, borluulsan, teeverlesen etgeeded buh nasaar horih yal ugch baihiig huulichlah heregtei
за даа. гадагшаа явсан л зөвдөх юм шиг байна даа. бөөн айдас хүйдэс...
Har tamhinii huuliig changatgah heregtei shvv
har tamhichdaa uugshuuleed tenseed yalgui urshuuguud baihaar yaj ch ene buurah bilee dee
Avtomat togloomiin gazruudiig bugdiig ni haagaad uguusei 3 n jil harlaa unendee l huuli uilchlehgui yum
Хятадад хар тамхины хэргээр баригдсан хүмүүсийг хөөрхийлж өрөвдөөд авч ирээд суллаад бай. Баячуудын хүүхдүүдэд таарсан хууль батлаад өөгшүүлээд бай. Манайх шиг төлөвшил муутай ядуу ард иргэдтэй дампуу хууль хүчнийхэнтэй улс хэдий хугацаанд сүйрэхийг харцгаая. Хатуу чанга бж хуулиа баримтлан энэ муухай зүйлээс гарах ёстой шүү дээ уул нь.
bide hdig 20k toloo udurjin zutgej baihad naad lalruud chine ingej nargij bhad huuli ni guuli bolson orond ta nar zuger hden pazaan bariad yahin dur todii zuil yrsihg
Huulia changalaachee. Manaih shig iim zoolon huulitai oron bgaan muu. Nogoo Mongol yalna haachsan be
Хар тамхитай тэмцэх арга зам бол урдчилан сэргийлэх газар олшрох хэрэгтэй!!! Олон улсын жишиг тусгаж бодлого баримтлахдаа Монголчуудын онцлог тал бөгөөд ижил хүн ам тай улсуудын жишээ тохироно, яаавч БНХАУ болон АНУ ыг дагаж догдолох хэрэггүй. Сайн загвар улс бол Норвеги Исланд гэх мэт улс тун гарамгай өөрчлөлт нийгэмдээ олгож чадсан байдаг. Боловсролын түвшинд тустай хөтөлбөр явуулах хэрэгтэй, зөвхөн хар тамхи төдийгүй архи согтууруулах ундаа мөн гамшигийн хэмжээнд байгаа!!!
Хулгай хийсэн хүмүүсийн хурууг тасалж, хүчин хийснийх нь эрхтэнийг тасалж, хар тамхитай орооцолдсон хэн боловчийг нь өчиггүйгээр цаазалдаг болвол сайн байна.
хар тамхиныхуулийг яг хужаатай адилхан болгох хэрэгтэй. новшнуудад өршөөл үгүй
хуулиа чангатга. хайрлахгүй арга хэмжээ авдаг болох хэрэгтэй. тэгж байж л багасна гэж бодож байна.