ОХУ-ын Эрхүү мужийн Савватеевка тосгонд “Лукоморье-2019” модон сийлбэрийн олон улсын тэмцээн болж өнгөрлөө. Энэ жилийн тэмцээний сэдэв “Ардын үлгэр, домог” байлаа. Уламжлалт наадамд оролцохоор 150 баг өрсөлдөж, 22 нь шигшээ шатанд шалгаран үлдсэн. ОХУ, Монгол, Хятад, Итали, Беларусь, Литва, Иранаас гадна анх удаа Өмнөд Америкийн Перу улсаас сийлбэрчид ирсэн байлаа.
Ингээд хоёр өдөр сийлбэрчид ур чадвар, хурц ухаанаараа өрсөлдөн, Ням гарагт аваргууд тодорлоо.
Нэгдүгээр байрт Москва мужийн Богородское тосгоны мастер Лев Брюханов “Олег цэцний дууль” бүтээлээр шалгарсан. Мөнгөн медалийг ч тус тосгоныхон “Эртний ойн үлгэр” сийлбэрээр хүртэж, авьяаслаг сийлбэрчидтэй гэдгээ дэлхийд батлан харууллаа.
Хүрэл медаль хүртсэн Монголын багийн бүтээл нь “Дийлдэшгүй өвгөн”. Д.Цэрэнбат, Б.Баярсайхан нарын бүтээсэн луу унан давхиж яваа монгол өвгөний сийлбэр үзэгчдийн таашаалд гойд нийцэж байлаа.
Сэтгэгдэл ( 1 )
Сэтгүүлч гуай ! Өвгөн луу унаагүй , тэмцээн 2өдөр бологүй!