"Эрдэнэт" ХК-д 2.2 их наяд төгрөгийн зөрчил илэрчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 22

Засгийн газрын өнөөдрийн /2019.05.22/ хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”-т 2016-2019 он хүртлэх хугацааны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг хуулийн байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Шалгалтыг Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Татварын ерөнхий газар, Монголбанкны хамтарсан баг хийсэн бөгөөд хоёр сарын хугацаанд хийсэн шалгалтын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр шалгалтаар нийтдээ 20 төрлийн 2.2 их наяд төгрөгийн 39 зөрчил илэрсэн болохыг онцолж байлаа.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “2017 онд компанийн бүтцийг өөрчлөх шийдвэр гарсан нь Компанийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа. Яагаад гэвэл Ерөнхий захирал нь нийгмийн асуудлаа, тэргүүн дэд захирал нь хүний нөөцийн асуудлаа харин хууль эрхзүйн газрын дарга нь үндсэндээ үйлдвэрлэлийн бүх үйл явцыг хариуцах бүтэц бий болгосон нь үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явах нөхцөлийг алдагдуулсан байна. Энэ нь “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. 

Мөн компанийн аливаа мөнгөн гүйлгээг мөнгөн дүнгээр нь хуваан олон хүнд хариуцуулсан нь санхүүгийн сахилга батыг бүрэн алдагдуулсан үйлдэл.

Ашиг сонирхлын хэд хэдэн зөрчил байна. Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрүүд “Эрдэнэт” үйлдвэртэй гэрээ хийгээд урьдчилгаа байдлаар 103.6 тэрбум төгрөг авсан. 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар энэ хоёр аж ахуйн нэгжээс “Эрдэнэт” үйлдвэр 16.7 тэрбум төгрөгийн авлагатай байна. Үүнээс гадна 2016.11.03-ны өдөр 1.2 сая тонн зэсийн баяжмалыг Монголын зэс корпорациар дамжуулан худалдах гэрээ хийжээ.  

Түүнчлэн үйлдвэрийн ногдол ашгийг Монголын зэс корпораци руу хоёр удаагийн гүйлгээгээр 55.8 сая ам.доллар шилжүүлсэн. Үүнийг эргэн шалгах ёстой. Ногдол ашгийг шилжүүлэхдээ татвар төлөөгүй нь тогтоогдсон. 

Нэг гэрээний зөрчил гарсан байна. Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэр өөрийн 64.9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр томоохон оношилгооны төв бариулчихаад хувийн компанид шилжүүлж өгсөн байна. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл.

Үүнээс гадна “Эрдэнэт” үйлдвэр зэсийн баяжмал гаргадаг. Үйлдвэрийн зэсийн хайлуулах зардал дунджаас өндөр байгаа нь тогтоогдсон. Энэ зардлыг бууруулахыг одоогийн удирдлагуудад даалгасан.

Нийтдээ зургаан төрлийн 33 тэрбум төгрөгийн татварын зөрчил гарч, акт тавьсан. Гаалийн татвартай холбоотой 1.4 тэрбум төгрөгийн зөрчил гарсан. Мөн зэсийн баяжмалынхаа сорьцыг гаалийн төв лабораториар тогтоолгодоггүй байсныг арилгах нь зүйтэй. Хувийн лабораторитой гэрээ хийж шинжлүүлээд, түүнийгээ үндэслэн татвар төлж байна. 

"Эрдэнэт" үйлдвэр 458 тэрбум төгрөгийн нөөцийн үлдэгдэлтэй байна. Үүнийгээ олон улсын стандарт, хууль дүрмийн дагуу тайлагнаж байхыг чиглэл өгөх болно. Тэнд дотоод хяналт хангалттай хэрэгждэггүй.

2016-2019 онд 2.2 тэрбум төгрөгийн хандив тусламж олгосон байна. Үүнийг буцаан төлүүлэх ёстой гэж үзэж байгаа.

Худалдан авалтын 2336 гэрээ байгуулснаас 1432 гэрээг нь шууд хийсэн бөгөөд үйлдвэрийн захирал хуулиас давсан тушаал гаргаж гэрээ байгуулж байсан нь тогтоогдсон. 

“Стандарт” банкинд 40 сая ам.доллар төлсөн байгаа. Уг төлбөрийг буруутай этгээдээр төлүүлнэ. “Ачит эх”, “Эрдэнэт ус” компаниудын хуримтлагдсан өрийг барагдуулах чиглэл өгсөн.

2016-2019 онд компанийн засаглалын эрх ашиг алдагдсан, ашиг сонирхлын зөрчилдөөнтэй гэрээнүүд их байгуулагдсан болох нь тогтоогдсон. Худалдан авалттай холбоотой шалгалтууд цаашид ч үргэлжилнэ" гэлээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.206.193.66) 2019 оны 05 сарын 23

Standard bankind Erdenet urtui geed l baih yum. Hurungu oruulalt hiideg uls ornuudiinh ni jagsaaltad Mongol gej baihgui baina lai. Dundiin zuuchlagch nar geed baigaa humuus uursduu mungu ugaaj zoriud urund oruulsan yum bish uu!!! Hujaagiin erliizuudeer duursen Minii Mongoliin huvi zaya haashaa l ergeh geed baina daa. Ter Ocean Partners-iig shalgaval ih yum garna daa. Hualn tahiin nertei Hurtsiin tuluu huluu hugalah geed guigeed baidag hujaagiin erliiz huuhen Mongoliig samraad duusah ni ee. Ene uls orond jinhene Mongol hun baina uu ta mini ee!!!

0  |  0
Зочин(202.131.243.186) 2019 оны 05 сарын 23

эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр медипас эмлэгийг баричихаад одоо хувийн кампани болсон энэ бол шууд хууль бус луйвар гэмт хэрэг шалгах хэрэгтэй

0  |  0
matilda(41.138.90.90) 2019 оны 05 сарын 23

Таны анхааралд аваарай Та бол хувийн зан чанартай, шударга, эелдэг. Таны сарын төлбөрийг танд өгөхөд туслах орлого байна уу? 2: 3% -ийн хүүг эргэн төлж чадах бүх хүмүүст маш хялбар нөхцөлд 2,000 € хүртэлх 4,000,000 € / $ -р зээл олгодог. Би зээл авч чаддаггүй бөгөөд хуулийг хориглодог. Би өмгөөлөгчтэйгээ хамт богино, дунд, урт хугацаанд зээл авах боломжтой. Бид таны хүсэлтийг мэдэхгүй бөгөөд гүйлгээг баталгаажуулахын тулд банкны зүгээс гаргасан шилжүүлгийг бидэнд ирүүлдэггүй. . Цахим шуудан: matildalecoustre@gmail.com хаягтай холбоо бариарай wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top