Австрийн нийслэл Вена хотод “Монголыг Австрид хэр мэддэг вэ” буюу “Die Mongolei in ihrer Wahrnehmung in Österreich” эрдэм шинжилгээний хурал энэ сарын 22-нд нээгдлээ. Хурлаар өнөөгийн Монгол орныг улстөр, соёлын талаас нь австричуудад танилцуулах юм.
Хурлын үеэр монгол уран зураач, барималчдын бүтээлийн үзэсгэлэн, гэрэл зураг, утга зохиолын ховор бүтээлийг танилцуулахаас гадна монгол хоолны худалдаа, дуу хөгжмийн концерт явагдана. Үзэсгэлэн энэ сарын 29 хүртэл Вена хотын “Weltmuseum Wien” музейд олны хүртээл болно. 1876 онд байгуулагдсан энэ музей нийт 250 мянган үзмэртэй.
Сэтгэгдэл ( 0 )