Арилжааны банкнууд дөрөвдүгээр сард 66.5 төгрөгийн ипотекийн зээл олгожээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 29

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкнууд дөрөвдүгээр сард 923 зээлдэгчид 66.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон талаар Монголбанк мэдээллээ. Банкнуудын ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 2019 оны эхний улирлын байдлаар 4.4 их наяд төгрөгт хүрсэн байна.

Ипотекийн зээлийн шинэчлэгдсэн журам хоёрдугаар улирлаас хэрэгжиж эхэлсэн бөгөөд зөвхөн орон сууц биш, инженерийн байгууламжийг шийдсэн, цахилгаан халаагуур бүхий 120 м.кв хүртэлх амины орон сууц худалдан авахад 60 сая төгрөг хүртэлх зээл авч болох зохицуулалт хийсэн юм. Гэхдээ одоогийн байдлаар ийм төрлийн зээл авсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top