Өнөөдөр "Хуримтлалын сан"-г нээж, ипотекийн зээлийг эхлүүлнэ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 05 сарын 09

Өнөөдөр /2024.05.09/ Үндэсний баялгийн сангийн "Хуримтлалын сан"-г нээнэ.

Үүнтэй холбоотойгоор Төрийн банкны төв байранд "Хуримтлалын сан"-гаас иргэдэд ипотекийн зээл олгох үйл ажиллагааг эхлүүлэх гэж байна.

Өнөөдрийн байдлаар стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашиг “Хуримтлалын сан”-д төвлөрч, Үндэсний орон сууцжуулалтын хөтөлбөр идэвхжиж, 1.2 их наяд төгрөг бүрдээд байна.

Ингэснээр 10.000 айл, өрх ипотекийн зээлд хамрагдах боломж нээгдсэн юм. Өмнө нь жилд 750 орчим тэрбум төгрөг ипотекийн зээлд зарцуулж байсан, орлогын эх үүсвэр хангалтгүй байсан. Хуримтлалын нэгдсэн сангаас 500 тэрбум төгрөг нэмснээр орон сууцны ипотекийн зээлийн квот арилж, зээлийн хүртээмж нэмэгдэж, зээлийн хүсэлтээ өгч шаардлага хангасан иргэн бүр орон сууцны зээлд хамрагдах боломж бүрдээд байна. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(66.181.176.31) 2024 оны 05 сарын 12

энэхүү байрны зээлэнд хамрагдахад насны хязгаар тавигдах нь буруу байхаа миний хувьд одоо 48 настай гэвч орлого сайн олдог байрны зээлэнд хамрагдах гэхээр нас хөгшдөөд ордоггүйээ өөр ямар гаргалгаа хайх вэ?

0  |  0
Иргэн(39.7.25.76) 2024 оны 05 сарын 09

Орон нутагт ипотекийн зээлээ түлхүү олгохгүй бол Утаанбаатарын бид түгжрээд бөгс эргэх зайгүй хэцүү бн. Бүсийн хөгжилтэйгөө сайн уялдуулах нь чухал

2  |  0
сонгогч (202.9.46.55) 2024 оны 05 сарын 11

ипотекийн зээлийг орон сууцны үнэтэй зөв уялдуулж, хязгаарлаж өгөхгүй бол байрны үнэ хөөсөрхөд нэрмээс болж байна шүү... та нарын шоунаас болж орон сууцны үнэ тэнгэрт хадах нь .................

3  |  0
Top