Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллогыг нэгдсэн арга зүйгээр хангах чиг үүрэгбүхий Улсын комиссын 8 дахь удаагийн хуралдаан 2019 оны тавдугаар сарын 29-ний өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын хурлын танхимд боллоо.
Энэ удаагийн хуралдаанаар:
- Улс, аймгийн музей, Их дээд сургуулиудын тооллогын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэхэд арга зүйгээр ханган ажилласан Ажлын хэсгийн дүгнэлт танилцуулга.
- Улсын тооллогын тайлан мэдээг ирүүлсэн байдал
- Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн 2018-2019 оны тооллогын Улсын комиссын тайланг бэлтгэх асуудлыг хэлэлцэх
Сэтгэгдэл ( 0 )