ФОТО МЭДЭЭ: Говийн баян бүрдээ хамгаалъя

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 30

Өмнөговь аймгийн хувьд өнөөдрийн байдлаар хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 108, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 99 лиценз олгогдоод байгаа аж. Үүнээс стратегийн гэж нэрлэгдэх Таван толгой, Оюу толгой, Нарийн сухайтын ордууд Цогтцэций, Ханбогд, Гурван тэс сумдын нутаг дэвсгэрт оршдог. 

Тодруулбал, Ханбогд суманд Оюутолгой ХХК, Цогтцэций суманд “Эрдэнэс таван толгой” ХХК,  “Таван толгой” ХХК, “Энержи ресурс” ХХК, Гурвантэс суманд “МАК” ХХК, “Чинхуа МАК” ХХК, “Саусгоби сэндс” ХХК болон “Өсөх зоос” ХХК үйл ажиллагаа явуулж байна.

Зарим нэг хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаанаас болж  говийн баянбүрд эхнээсээ устан үгүй болж, говь нутаг ундаалах ус, голгүй болж байгаад нутгийн иргэд ихээхэн санаа зовинож байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top