Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант тосгон Ерөө голын эхэнд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниуд хууль бусаар алт олборлож, хараа хяналтгүйгээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ.
Бидэнд ирүүлсэн мэдээллээр, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай нэр бүхий найман компани Ерөө голын эхэнд хууль бусаар алт олборлож байгаа гэх бөгөөд эдгээр компаниудтай Ерөө сумын НИТХ-ын төлөөлөгч Э.Ариунбат нар холбоотой гэгдэж байна.
Түүгээр зогсохгүй аймаг, сумын иргэдийн төлөөлөгч нар нь өөрсдийн техникээ голын эх рүү оруулж, хамтран алт олборлож эхэлсэн гэдэг мэдээлэл ч байна.
Уурхайчид хог хаягдлаа ил задгай асгаж, бохир усаа гол мөрөнд шууд цутгах, экскаватороор голын гольдролыг өөрчлөн ухах зэрэг үйлдэл тогтмол гаргаж байгаа нь байгальд нөхөж баршгүй хор уршиг дагуулж байгааг нутгийн иргэд хэлж, тэмцсээр байна. Нөхцөл байдал ийм болсноор нэгэн цагт тунгалаг урсаж, хүн мал ундаалдаг байсан гол мөрөн бохирдож, малчид уух усгүй болохын зэрэгцээ нутагтаа амар тайван амьдрах боломжгүйд хүрээд байна. Тиймээс тэд холбогдох төрийн байгууллагуудад хандан, хууль бус үйл ажиллагаанд хяналт тавьж, байгаль орчноо хамгаалахыг шаардаж байгаа юм.
Сануулахад, Экологийн цагдаагийн албанаас 2024 онд Ерөө сумын дээрх байршилд зохион байгуулалттайгаар хууль бусаар алт олборлож байсан нэр бүхий таван компанийн үйлдлийг илрүүлэн, гол ус, бартаа саадтай уулын мод, ухагдсан нүхэн дунд нууж байршуулсан эзэмшигч нь тодорхойгүй 35 экскаватор байгааг тогтоон, хурааж авч үйл ажиллагааг нь зогсоож байсан. Гэвч өнөөдөр тэд орон нутгийн иргэдийн төлөөлөгч нартай нэгдэн илүү олноороо ирж, газрын хэвлийд халдах болсон байна.
Хамгийн ноцтой нь, 3000 хүрэхгүй хүн амтай тус тосгонд дээрх найман компанийн 1500 гаруй хятад ажилтан өөрсдийн дураар холхиж, нутгийн иргэд үр хүүхдүүдээ гадагш гаргахаас эмээдэг болсон нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал гэдгийг мөн онцолж байна. Хуульд зааснаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын байгууллагын ажиллах хүчний тоо тухайн бүс, орон нутгийн хүн амын 0,3 хувиас хэтрэхгүй гэж заасан байдаг ч Бугант тосгоны хүн амын 50 хувьтай тэнцэх хэмжээний хятад уурхайчин энд суурьшин, алт олборлож байгааг анхаарах цаг болжээ.
Мэдээллийн дэлгэрэнгүйг эргэн хүргэнэ.

Сэтгэгдэл ( 10 )
Эзэнгүй нутагт\n хахуульд идэгдсэн газар иргэд нь тэмцэхгүй бол захиргааныхан нэртэй тэнмэл цөөвөр нөхөд л дураараа авирлаж бдаг
ЭЗЭНГҮЙ МОНГОЛ..............
Зөвшөөрөл олгосон нь Монгол хүн л байгаа. Тийм нөхдийг хуулийн хариуцлага хүлээлгээд хяналтаа чангатгамаар юм даа. Тэгэхээс гадаадаас хүн орж ирээд л шууд дураараа газар ухна гэж байхгүй шүү дээ
Газар нутгаа сайн самнаж хятадуудыг илрүүлэхгүй бол өргөн уудам эх орныг минь хятадууд бүр эзэн нь юм шиг эзэгнэж бүр сүүлдээ мал малаад явж байна гэсэн.......орон нутгийн төрийн албан хаагчид арай дэндүү байна шүү. хяналт тавьж эрсдэлээс сэргийлж ажиллахын оронд өчүүхэн шуналаасаа болж гадны хүнээр газар шороо эх ороноо ухуулж байдаг...........дэндүү тэнэг байна шүү...
Oron nutgasaa ajil hiih sonirholtoi hvmvvs zunduu baigaa awdaggvi l bolhoos
Ман Ан-ын лалруудыг хар..л иднэ
Хятад хятад л гээд байх хятадууд ажлын визээр орж ирсэн бол асуудал байхгүй ш дээ.орон нутгаас нь хүн ажиллуулах гэхээр ажил хийх хүн байдаггүй шүү.талбайгаа хэтрүүлж ашигласан зохих зөвшөөрөлгүй ажилласан гэдэг бол сум аймгийн төрөөс цалин авч ажиллаж байгаа газрын даамал мэргэжлийн хяналтын байцаагч орон нутгийн цагдаа засаг дарга нарын л хийх ажил шүү дээ хуулиар олгогдсон өндөр эрх мэдэл байгаа
үгүй энэ оронд чинь эзэн гэж байна уу. та бид хаа нэг оронд очоод майханаа бариад ганц хонож чадах бил үү. тэнд бүх юм хараа хяналттай. монголд болохоор эрдэнэсийг нь ухаад байхад ингээд сууж болох уу
Их л том хамгаалалттай байж ингэж ухна ш дээр.