Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, тосон бумбын нурууг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад авснаас хойш яг нэг жил өнгөрчээ. Өнгөрсөн оны наймдугаар сарын 14-нд хэвлэл мэдээлэл болон нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын тэмцэл тодорхой үр дүнд хүрч, хууль бус Тост, Тосон бумбын нурууг ухаж байсан 11 лиценз цуцлагдаж, Засгийн газраас тусгай хамгаалалттай газрын хилийн бүсийг шинэчлэн тогтоох шийдвэрийг гаргаж байв.
Гэвч өнгөрсөн нэг жилийн хугацаанд үнэн хэрэгтээ Тостын нуруу маань тэнийсэнгүй. Нөхөн сэргээлт огт хийгдсэнгүй. Хариуцлагагүй уул уурхайн компаниудад хариуцлага тооцсонгүй. Төрийн хяналт тогтоод лицензийг нь цуцалсан ч тэнд үйл ажиллагаа явуулсан компаниуд нэгдээд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийг эсэргүүцэн Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. Харамсалтай нь, өнөөг хэр нь энэхүү асуудал нэг мөр шийдэгдээгүй шүүхийн шатанд явна.
Засгийн газрын шийдвэр гарсны дараа Ашигт малтмал, газрын тосны газраас өнгөрсөн оны наймдугаар сард Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нуруунд ашигт малтмалын үйл ажиллагаа явуулдаг найман аж ахуйн нэгжийн 11 тусгай зөвшөөрлийг цуцалсан байдаг. Гэтэл тэдгээр аж ахуйн нэгж Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Захиргааны ерөнхий хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалт, БОАЖ-ын сайдын 2019.08.20-ны өдрийн 01/5820 тоот албан бичгээр ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг нь цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч, Засгийн газрыг шүүхэд өгсөн юм.
Өмнөговь аймгийн Тост, Тосон бумбын нуруунд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан "Монгол чадал интернэшнл энержи", "Баатарван транс", "Өмнийн говийн баялаг", "ЕАИ", "Булаг сүүж майнинг", "Нитросибир азиа", "Саусгоби сэндс", "Саусгоби сэндс Гурвантэс Ноён" зэрэг аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг тухайн үед цуцалсан ба эдгээр компаниуд Засгийн газрын эсрэг шүүхэд хандаад удаж байна.
Харин өнөөдөр Ашигт малтмал газрын тосны газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын зүгээс өнгөрсөн нэг жилийн хугацаанд Тост, Тосон бумбын нуруунд нэг ч нөхөн сэргээлт хийгээгүй гэдгийг тодотгож байна.
Учир нь, тухайн аж ахуйн нэгжүүд Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж, шүүхэд хандсан тул шүүхээс ямар нэгэн шийдвэр гартал нөхөн сэргээлт хийхийг хоригложээ. Улмаар мэргэжлийн байгууллагаас тэдний компаниудын үйл ажиллагааг зогсоож, техник хэрэгслийг нь битүүмжилсэн хэвээр байгаа аж.
Ард түмний итгэж хүлээсэн үр дүн бодит амьдрал дээр ингэж л үлджээ. Төрийн хяналт тогтоно гэдэг уг нь байгалийн нөөц газрын хувьд байгалиа нөхөн сэргээх ёстой. Гэтэл өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж, шүүхэд хандсан найман аж ахуйн нэгжийн 11 тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал шүүх дээр гацсан хэвээр.
Энэ асуудлын эргэн тойронд буюу Тост, Тосон бумбын нуруунд лиценз эзэмшиж байсан компаниудын асуудал шүүх дээр ямар шатанд явааг нэгтгэн хүргэж байна.
Сэтгэгдэл ( 5 )
энэ иргэний хөдөлгөөн шэсэн шантааж хийж амьдардаг новшнуудыг цэгцлэхгүй бол арай дэндэж байна монгол эхний ээлжинд уул уурхайгаас өөр боломж байхгүй кувеит саудын арабт иймэрхүү тбб уудын үгээр явсан бол одоо хэдэн ядуу тэмээчид хэвээрээ л баых байсан
Улс эх орны маань эсрэг дайсагансан шийдвэр гаргаад байгаа шүүгчдийг илрүүлэн устгах болсныг цаг үе харуулж байна.
дархан цаазтай болгооч
ulsiin chorongiig zavschij bayjdag Choijilsurend yagaad chuul uilchildeggui um??? ESaid Churelsuch dandaa chamgaalj ooriigoo sanchuujuuldgee zogsoo.
Эдгээр компануудаар нөхөн сэргээлт хийлгээд , компиануудын үйл ажиллагааг зогсоо. Эсэргүүцвэл хүч хэрэглэ.