70 кг хар тамхи тээвэрлэж яваад баригдсан иргэдийн асуудлаар ГХЯ мэдээлэл хийнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 06

ХБНГУ-ын Дрезден хотод Монгол Улсын төрийн албаны дипломат пасспорттай хоёр иргэн 70 кг хар тамхи тээвэрлэсэн хэрэгт холбогдон саатуулагдаад байна. Энэ хоёр иргэн нь дипломатч биш аж. Германы хэвлэлүүдийн мэдээлснээр зургадугаар сарын 5-ны даваа гарагт замын цагдаа нар Чех-Германы хилийн ойролцоох А17 дугаар хурдны зам дээр явж байсан машиныг шалгахад гурван сая еврогоор үнэлэгдэх 70 кг хар тамхи тээвэрлэж явсаныг илрүүлэн саатуулаад байгаа гэнэ.

Цагдаа нар Бүгд найрамдах Турк улсын дипломат дугаартай машиныг нь шалгахыг хүсэхэд хоёр монгол иргэн ногоон паспорт үзүүлэн, нэгжлэг хийлгэхээс татгалзжээ. ХБНГУ-ын Хил хамгаалах газрын мэдээснээр сэжигтнүүд зорчиж байсан авто машиндаа 500 граммын жинтэй, 140 боодол хар тамхийг хураан авчээ.

Энэ талаар Гадаад харилцааны яам өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийх юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.25.36) 2019 оны 06 сарын 06

Элбэгдоржийн Ардчилалын буян... гарахгүй муу хэрэг гэж байхгүй. Ардчилалаар төргүй, задгай замбараагүй , ямарч ял шийтгэлгүй болсон.

0  |  0
Top